• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ядуу амьдралтай хүний тоо 790 саяар хорогдов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-27 16:48:33

Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи болон Төрийн Зөвлөлийн ядуурлаас ангижруулах алба 27-нд "Хятадын ядуурлаас ангижруулах болон хөгжлийн тайлан-2016"-ыг хамтран нийтлэв. Тайланд тэмдэглэхдээ, 1981-2012 оны хооронд, Хятадын ядуу амьдралтай хүний тоо 790 саяар хорогдож, энэ нь бүх дэлхийн хэмжээний 71.82 хувийг эзлэв. Хятадын оруулсан хувь нэмрээр, дэлхийн хүний хөгжлийн индекс 2 жил гаруйн буюу 2014 оны түвшинд хүрсэн байна. 1990-2014 оны хооронд стандарт хангасан ундны цэвэр ус хэрэглэж буй Хятадын хүн ам 4.23 нэгжээр нэмэгдэж, адил хугацааны бүх дэлхийн нэмэгдэл хэмжээний 45.6 хувийг эзлэв. Хятад улс хүн амынхаа дундаж наслалтыг дээшлүүлснээр, дэлхийн дундаж хэмжээнээс 1 насаар илүү боллоо" гэжээ.

Тайланд цохон тэмдэглэхдээ, "13-р таван жил"-ийн хугацаанд, Хятадын ядуурлаас ангижруулах байдал нэлээд хүнд ноцтой байж, үүрэг хүнд, макро эдийн засгийн зохицуулалт, цаг уурын өөрчлөлт болон байгалийн тогтмол бус гай гамшиг, зах зээлийн хэлбэлзэл зэрэг өрсөлдөөн сорилттой тулгарч байв. Гэвч өөрчлөлт нээлтийн 30 гаруй жилд хуримтлуулсан үндэсний санхүүгийн хүчин, ядуурлаас ангижруулах баялаг туршлага болон хангалт өөрчлөлтийн авчирсан хөгжлийн хэлбэрийн өөрчлөлт зэрэг нь шинэ цаг үед ядуурлаас ангижруулах идэвхтэй хүчин зүйл болох болно. Ядуурлаас ангижруулах хатуу чанга төлөвлөгөөний дагуу, 2020 он гэхэд бүх талаар ядуурлаас ангижруулах үүргийг биелүүлж, түүнчлэн цаашдын төлөвлөгөөгөө боловсруулж, 2020 оноос хойш ядуурлаас ангижруулан хөгжүүлэх тогтвортой тогтолцоог бий болгох таатай үндэс суурийг тавьсан гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе