|
|
||
"Хятадын хөдөө орон нутгийн боловсролын хөгжлийн тайлан-2016"-ыг 26-ны өдөр Бээжинд нийтлэв. "Хөдөө орон нутгийн багш нарын амьжиргааны нөхвөр, хөдөө орон нутгийн заавал сургах боловсролын үе шатны сургуулийн багш нарын ажлын онцгой байрны төлөвлөгөө зэрэг бодлогын үр дүнд Хятадын хөдөө орон нутгийн заавал сургах боловсролын сургуулийн багш нар дутагдаж байсан асуудал үр ашигтай зохицуулагдаж, хөдөө орон нутгийн багш, сурагчдын тооны харьцал буурсаар байна" гэж уг тайланд тэмдэглэжээ.
Тус тайланд бас тэмдэглэснээр, 2015 оны эцсийн байдлаар, бүхэлдээ ядуу байдалд байгаа хөдөө орон нутгийн багш нарын амьжиргааны нөхвөр болгон, төвлөрсөн төсвөөс 7 тэрбум 340 сая юанийн санхүүжилт хийснээс 1 сая гаруй багш үр өгөөжийг нь хүртэж байгаа аж.
Хөдөө орон нутгийн багшийн ажил хүмүүсийн сонирхлыг татах хүч нэмэгдсэний зэрэгцээ, багш нарын боловсролын түвшин, орлогын түвшин ч ихээр дээшилжээ. Багшийн сургуулийн сурагчдыг төлбөргүй сургалтад хамруулах, хөдөө орон нутгийн заавал сургах үе шатны сургуулийн багш нарын ажлын онцгой байрны төлөвлөгөө хэрэгжүүлэх, хөдөө орон нутгийн сургуулийн магистрын зэрэгтэй багш нарыг бэлтгэх сургалт хийх зэрэг арга хэмжээнүүд нь хөдөө орон нутгийн заавал сургах боловсролын ажил үйлст багш нарыг бэлтгэн хүмүүжүүлж өгсөн юм. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хятад улсын хөдөө орон нутгийн багш сурагчдын тооны харьцал үргэлжлэн буурч, 2011 онд 16.64 байснаасаа буурч 2014 онд 14.41 болж, хөдөө орон нутгийн бага дунд сургуулийн багш, сурагчдын тооны харьцал 2011 онд 13.58 байснаасаа буурч, 2015 онд 10.89 болсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |