• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын сансар судлал 2016" цагаан номыг нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-27 16:15:20

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 27-ны өдөр "Хятадын сансар судлал 2016" цагаан номыг нийтлэв.

Цагаан ном нь хөгжлийн зорилт, зорилго, зарчим, 2011 оноос хойших чухал амжилт, ирэх 5 жилийн гол үүрэг, хөгжлийн бодлого, арга хэмжээ, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа гэсэн таван хэсэг бүхий 11000 үсэгтэй ном юм.

Цагаан номд тэмдэглэснээр, Хятадын засгийн газар сансар судлалыг хөгжүүлэхийг үндэсний хөгжлийн стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг болгож, энх тайвны зорилгоор хайгуул хийж, ашиглах болно гэжээ.

2011 оноос хойш Хятадын сансар судлал тасралтгүй хурдтай хөгжиж, бие дааж судлах чадавхаа идэвхтэй дээшилж, орон зайн дэд бүтцийг тасралтгүй төгөлдөржүүлэн, нисэгчтэй сансрын хөлөг, сарыг тандах, хиймэл дагуулийн навигацын систем, өндөр нарийвчлалтай дэлхийн бөмбөрцөгт ажиглалт хийх систем зэрэг чухал төслүүдийг дэмжиж, чухал ахиц амжилтад хүрсэн гэжээ.

Энхийн зориулалтаар тандалт хийх, сансрын орон зайг судлан ашиглахад дэлхийн орнууд тэгш эрх эдэлнэ. Дэлхийн олон орнууд гадаад орон зайд судалгаа хийх нь тус орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд ашигтай бөгөөд хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдал, аж амьдрал, хөгжилд ч ашигтай хэмээн Хятадын засгийн газар үзэж байна.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе