• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацааны аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөөг нийтэлжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-27 17:27:56


Саяхан "13-р таван жил"-ийн Хятадын аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөөг албан ёсоор нийтлэв. Аялал жуучлалын үндэсний ерөнхий газрын төлөвлөгөөт санхүүгийн газрын дарга Пэн Дэчэний танилцуулснаар, "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Хятад улс олон нийтийн аялал жуулчлалын хөгжлийн шаардлагад нийцүүлэн арал, рашаан, мөс цасны зэрэг амралт зугаалгын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлж, амралт зугаалгын бүс болон газар зэргийг байгуулах болно.

Одоогийн байдлаар гадаад орнуудад аялахыг хүмүүс нэн тэргүүнд сонгох болсон байна. Уг төлөвлөгөөнд 2020 онд Хятадын аялал жуулчлалын зах зээлийн ерөнхий хэмжээ 6 тэрбум 700 саяд хүрч, нийт хөрөнгө оруулалт 2 триллион юаньд хүрч, аялал жуулчлалын нийт орлого 7 триллион юаньд хүрэх болно гэж дэвшүүлжээ.

Хятадын аялал жуучлалын үндэсний ерөнхий газрын төлөвлөгөөт санхүүгийн газрын дарга Пэн Дэчэн танилцуулж хэлэхдээ, Хятадын аялал жуулчлалын салбар олон нийтийн болох цаг үед нэгэнт орлоо. Тэр нь хэрэглээ олон нийтийн болж, шаардлага хувийн онцлогтай болж байгаагаар илэрч байна."13-р таван жилийн төлөвлөгөө"-ний дагуу бид тэнгис, хуурай, агаар гэсэн олон чиглэлийн брэнд аялал жуулчлалыг хөгжүүлэх болно. Жишээлэхэд агаараар гэхэд нисэх төхөөрөмжөөр зугаалах, хуурай газар гэхэд хувийн машинаар зугаалах, усанд гэхэд тэнгисийн аялал буюу том онгоц, завиар аялах зэрэг нь хүмүүсийн сонирхлыг татаж байгаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болжээ. Үүнээс гадна, аялал жуулчлалыг өндөр насны асрамж, фитнесс спортын аялал жуулчлалыг уялдуулсан спорт аялал, эрүүл мэндийн аялал гэх мэт шинэ аж үйлдвэрийг хөгжүүлж болно гэжээ.

"13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд аялал жуулчлалыг сайтар хөгжүүлэхийн төлөө бас үндэсний зэрэглэлийн 10 брэнд чиглэлээр хөгжүүлэх болно. Даруй Торгоны зам дагуух аялал жуулчлал, Хөх мөрөн дагуух олон улсын аялал жуулчлал, Хатан гол дагуух Хятадын соёл иргэншилтэй танилцах аялал жуулчлал зэргийг хөгжүүлэх болно гэж уг төлөвлөгөөнд дэвшүүлжээ.

Мөн тус төлөвлөгөөнд Өмнөд тэнгисийн соёлын аялал жуулчлалын бүсийг бий болгож, Хайкөү, Сань-Яа, Саньшаг гол болгосон Өмнөд тэнгисийн аяллыг хөгжүүлэх, Дэлхийд нэрд гарсан олон улсын тэнгисийн амралтын газрыг байгуулах, том усан онгоцоор аялах хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, дэд бүтцийн тоног төхөөрөмжийн байгуулалтыг дэг журамтай байгуулж, гарам боомт, усан онгоцны байгуулалт тэрчлэн тоног төхөөрөмжийн техникийн төвшинг дээшлүүлэх болно гэж тусгажээ.

Түүнчлэн, одоо хувийн машинтайгаа жуулчилж буй хүний тоо нэмэгдэхийн хэрээр, 2020 он гэхэд, Хятад улс хувийн машинтайгаа аялахад шаардагдах 2000 баазыг бүтээн байгуулна хэмээн төлөвлөгөөндөө дурдсан байна. Олон нийтийн боловсронгуй үйлчилгээ бүхий хувийн машинтайгаа аялж жуулчлах маршрут болон зорилтод газруудыг бүтээн байгуулахад, жуулчлалын бааздаа брэндийн сүлжээ аж ахуйн нэгжийг бий болгож, интернетэд суурилсан үйлчилгээний систем болон хувийн машинтайгаа аялан жуулчлах салбарын иж бүрэн системийг бүрдүүлэх хэрэгтэй.

Хэрэглэгч олон, сонирхол өөр, дэд бүтэц муу зэргээс болж, цөөн бус жуулчид аялалын явцдаа янз бүрийн асуудалтай тулгардаг. Энэхүү асуудлыг зохицуулахын тулд уг төлөвлөгөөнд дурдахдаа, "13-р таван жил"-ийн хугацаанд Хятад улсын хэмжээнд жуулчдад зориулж, голцуу аялал жуулчлалын үзэмжит бүс, жуулчлалын газар, жуулчлалын маршрут болон хөдөө тосгоны цэгүүдэд А зэрэглэлийн стандартад хүрсэн 100 мянган ширхэг бие засах газрыг шинээр болон өргөтгөн байгуулна гэжээ.

Аялал жуулчлалын үндэсний газрын төлөвжүүлэлт, санхүүгийн газрын дэд дарга Жан Шилун танилцуулахдаа, хойшид жуулчдад итгэлээ алдсан үйл ажиллагааг нийгмийн итгэмжийн системд хамруулах болно. "13-р таван жил"-ийн хугацаанд, Хятад улс жуулчдад итгэлээ алдсан үйл ажиллагааны бүртгэл болон боловсон бус үйл ажиллагааны бүртгэлийг итгэмжийн тоо баримт солилцох үндэсний индэртэй хамтдаа хуваалцахыг дэмжих болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Аялал жуулчлал эрхлэгчид, хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн итгэмжийн системийг бүрдүүлэн байгуулж, аялал жуулчлалын итгэмжээ алдсан үйл ажиллагааг нийгмийн итгэмжийн системийн хүрээнд хамруулж, торгож шийтгэхийг хослуулж, зүй бус зүйл, жуулчдад бүтээгдэхүүнээ хүчээр шахах, хуурамч зар сурталчилгаа зэрэгт хуулийн дагуу цохилт өгөх тусгай ажиллагаа өрнүүлж, нийтлэг хэргийг төвлөрүүлэн зохицуулж, хууль дүрэм зөрчсөн жуулчлалын компани болон ажилтнуудыг шалган илрүүлэх болно" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе