• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дунд сургуулийн хүүхдүүдэд хариу захиа илгээв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-28 19:32:27

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Ба И сургуулийн Шинжлэх ухааны мэдлэг түгээх, жижиг хиймэл дагуул зохион бүтээх хамтлагийн сурагчдад хариу захиа илгээж, "Та нарын зохион бүтээсэн жижиг хиймэл дагуул хөөрөхөд бэлэн боллоо гэж сонсоод би сэтгэл өндөр байгаа. Дунд сургуулийн сурагчид шинжлэх ухааны мэдлэг түгээх, жижиг хиймэл дагуул зохион бүтээх нь маш сайн туршилт юм. Шинжлэх ухааны мэдлэгийн оргилд тэмүүлэх та нарын хүсэл зоригийг бахархан, маш баяртай байна" гэжээ.

Тэрээр: Та нар мэдлэг эзэмших хүсэлтэй, хайн судлах сонирхолтой, эрдэм шинжилгээний ажилд шаргуу суралцан, практик хийж, олон хүүхэд залуусыг уриалан дайчилж, эх орныхоо тулгуур болохыг хүсэж байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе