|
|
||
Орон нутгийн цагаар 28-нд Японы ерөнхий сайд Шинзо Абе Америкийн ерөнхийлөгч Обаматай хамт Хавай аралд очиж Перл–Харбор боомтын дайнд амь үрэгдэгсдэд цэцэг өргөх гэж байгаа юм. Шинзо Абе, би энэ удаа зөвхөн амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж байна, уучлал гуйхгүй гэж олонтаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна Шинзо Абе: Дэлхийн хоёрдугаар дайны түүхийн тухай яриа энд хүрээд төгсөхийг хүсэж байна гэж хэлсэн юм. Харин тэр Японы армийн Хятад зэрэг Азийн олон орны ард түмэн, эд хөрөнгөнд учруулсан асах их гарз хохирлын талаар огт ярихгүй байна. Энэ нь Япон Америк хоёр эвсэхэд Японы олон орныг түрэмгийлсэн гутамшигт түүхийг арчаад хаячих мэт сэтгэгдэл төрүүлж байна. Үүнд Японы иргэдийн байгууллагууд Мураямагийн хэлсэн үгийг залгамжлан хөгжүүлэх хурал хуралдуулж, түүхэн үнэнийг хүлээн зөвшөөрч, Азийн олон орны ард түмэн болон амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэхийг шаарджээ.
/Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |