• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо намын хурал хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-28 11:51:57

ХКН-ын Төв хороо улс төрийн товчоо 12-р сарын 26-27-нд намын хурал хийж, ХКН-ын 18 дахь удаагаа сонгогдсон төв хорооны 6-р бүгд хурлын үзэл санааг суралцан, "Шинэ байдал дахь намын дотоодын улс төрийн амьдралын өдий төдий заалт", "ХКН-ын намын дотоодын хяналтын дүрэм" зэргээр толь болгож, Төв хорооны улс төрийн товчооны ажил, намын 18-р бүгд хурлаас хойш намын төв хорооны суртал ухуулгын ажил, төв хорооны найман төрөлт дүрмийг хэрэгжүүлсэн байдалтай холбон өөртөө хяналт тавьж, шүүмжлэл тавьж, намын дотоодын улс төрийн амьдрал, намын дотоодын хяналтад арга хэмжээ авах талаар судалсан байна.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хуралд чухал үг хэлэв.

Ши Жиньпин: Намаа засах, улсаа засахад намын нягтрал, төвлөрөл юу юунаас илүү чухал. ХКН-ын Төв хорооны нэр хүндийг хамгаалах нь юунаас ч чухал гэдгийг намын түүх, Шинэ Хятад улсын хөгжлийн түүх бидэнд хэлж байна. Намын Төв хорооны нэр хүндийг хамгаалах нь Төв хорооны улс төрийн товчоо хууль, дүрэм хэрэгжүүлэх чухал шаардлага юм. Төв хорооны улс төрийн товчооны нөхөд улс төрийн ухамсар, чухал талыг бодолцох ухамсар, гол талыг баримтлах ухамсар, даган дууриах ухамсрыг бий болгох хэрэгтэй юм гэжээ.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе