|
|
||
Холбооны нөөцийн сан бол АНУ-ын төв банктай адил дэлхийн гол нөөцийн валют болох ам.доллар түгээх эрхтэй бөгөөд тэдний гаргасан валютын бодлого дэлхийн санхүүгийн зах зээл, цаашилбал дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг. 2016 оны бүтэн жилийн турш дэлхий нийтээрээ Холбооны нөөцийн сан хүүгээ өсгөх хугацаанд анхаарлаа хандуулж ирсэн. 12-р сарын 14-нд Холбооны нөөцийн сан хүүгээ нэмэхээ зарласнаар дэлхийн санхүүгийн зах зээл донсолгоонд орлоо.
Дотоод бүтцийн талаас нь үзвэл, Холбооны нөөцийн сан бусад орны төв банкнаас будлиантай бөгөөд Холбооны нөөцийн удирдах зөвлөл болон нээлттэй зах зээлийн комисс, бүс нутгийн 12 нөөцийн банкнаас бүрддэг. Үүргийн талаар Холбооны нөөцийн сангийн үүрэг нь ам.доллар хэвлэх, банкны салбарыг удирдах, валютын бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, Америкийн төлбөрийн системийг хадгалах зэрэг үүрэгтэй хэмээн АНУ-ын хуульд заажээ. Америкийн Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллен нэг бус удаа Холбооны нөөцийн хараат бус байдлын тухай ярьж байсан юм.
Америкийн Холбооны нөөцийн удирдах зөвлөлийн захирал Жером Пауэлл: Холбооны нөөцийн сан цаашдын өөрчлөлтөд нарийн шинжилгээ хийх болно. "Цаашид эргэлзээтэй зүйл олон гарна, одоохондоо шинэ засгийн газар, шинэ парламент ямар бодлого барихыг мэдэхгүй байна. Эдийн засгийн байдалд ихээхэн өөрчлөлт гарахгүй бол зах зээл идэвхтэй хөгжиж чадна. Бид байдлыг цаашид ажиглаж, хүлээцтэй байх ёстой" гэлээ.
Н.Пүрэвжав орчуулав
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |