• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс худалдааны маргаан олноор үүсэх шинэ байдалтай тулгарч байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-28 17:38:59

2016 онд Хятад улс худалдааны маргаан олноор үүсэх шинэ нөхцөл байдалтай тулгарч, дээрх маргааныг зохицуулах нөхцөл байдал улам хүндэрч байна. 2017 онд, энэхүү байдал улам хүндрэх болно гэж Хятадын Худалдааны Яамны Дэмжлэг шалгалтын газрын дарга Ван Хэжүнь саяхан хэллээ.

Саяхан хуралдсан "Бүх Хятадын худалдааны ажлын хуралдаан" дээр Ван Хэжүнь хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, 2016 онд ДХБ-ын гишүүн орнуудын явуулсан сар тутмын худалдааг дэмжсэн мөрдөн байцаалтын тоо нь 2009 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн байна. Сүүлийн үеийн дэлхийн мөрдөн байцаалтын 1/3 нь Хятад улсад чиглэсэн байдаг. Энэ оны 12-р сарын 21-ний байдлаар дэлхийн 27 орноос Хятад улсад чиглэн 117 удаагийн худалдааг дэмжсэн мөрдөн байцаалт явуулсан бол тоо хэмжээ болон мөрдөн байцаалтад холбогдсон хөрөнгийн нийт хэмжээ нь тус бүр 34.5 болон 71.5 хувиар нэмэгдсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Экспортын зарим чухал бүтээгдэхүүн олон оронд удаа дараа бүслэлтийн чанартай дайралтад өртөв. Энэ оны 12-р сарын 21-нд, Хятадын болд төмөрийн бүтээгдэхүүн нийтдээ 21 орон болон бүс нутагт 45 удаагийн шалгалттай учирч, хэрэгт холбогдсон мөнгөний хэмжээ 7 тэрбум 550 сая ам долларт хүрч, энэ оны мөн үеийн хэргийн нийт тоо 38.5 хувь, мөнгөний ерөнхий хэмжээ 54 хувийг тус тус эзлэв. Нарны зайн бүтээгдэхүүн урьд хожид АНУ, Европын Холбоо, Австрали, Канад, Энэтхэг зэрэг экспортын 5 том зах зээлд дараалан шалгалтад өртөв" гэжээ.
Худалдааны мөргөлдөөн олонтаа гарах болсноос гадна, экспортын хэсэг чухал бүтээгдэхүүн маш олон оронд удаа дараа "бүслэлтийн чанартай дайралт"-д өртөж шинжлэх ухаан дээд технологийн бүтээгдэхүүний талаарх мөргөлдөөн ихээр нэмэгдсэн зэрэг нь бүгд энэ оны Хятадын худалдааны мөргөлдөөнд гарсан өвөрмөц онцлог болно хэмээн Ван Хэжюнь үзжээ. Тэрээр жишээлж хэлэхдээ, 12-р сарын 21-ний байдлаар, Хятадын болд төмөрийн бүтээгдэхүүн нийтдээ 21 орон юм уу бүс нутгийн худалдааны зохицуулалтын 45 удаагийн шалгалтад өртөж, хэрэгт холбогдсон мөнгөний хэмжээ 7 тэрбум 550 сая ам долларт хүрэв гэжээ.

Тоо бүртгэлийн дагуу, 21 жилийн турш Хятад улс удаа дараа хямдаар борлуулахын эсрэг шалгалтад хамгийн их өртөж, 10 жил дараалан нөхвөрийн эсрэг шалгалтад хамгийн олон өртсөн орон болов. Ван Хэжюнь хэлэхдээ, "Ирэх жилийн байдлыг их өөдрөг биш гэж хэлэх ёстой. Юуны өмнө, ирэх жилийн эдийн засагт сэргэлтийн тодорхой шинж тэмдэг харагдахгүй байгаа бөгөөд олон орны улс төрийн байдалд хуучныг улам ихээр баримтлах хандлага илэрч, амиа хичээх байдал улам их болж, зарим улс төрчид ивээх үзлийн үг яриа нийтэлсэн учраас дэлхийн худалдааны нээлттэй орчныг бүрдүүлэхэд ашиггүй юм. Иймээс бид Хятадын худалдаанд чиглэсэн зөрчил маргаан нэмэгдэх боломжтой гэж төсөөлж байна. Ийм байдалд бид улам идэвхтэй хандаж, заргалдааны талд нааштай хандахыг аж ахуйн нэгжүүддээ шаардахын зэрэгцээ, холбогдох орнуудтай хэлхээ холбоо, хэлэлцээ зохицлоо эрчимжүүлж, заргын хэргийг эв зүйтэй зохицуулахаар чармайна" гэж тэрээр тэмдэглэжээ.

Америк, Европын Холбоо "Хятад улс ДХБ-д нэгдэн орох тухай портокол"-ын 15-р заалт дахь хугацаа нь дууссан үүрэг хариуцлагаа биелүүлээгүй, хямдаар боруулахын эсрэг "орлуулах орон" хэмээх арга хэмжээг Хятад улсад авсаар байгаатай холбогдуулан, Хятад улс саяхан ДХБ-ын маргааныг зохицуулах шат дарааг албан ёсоор эхлүүлэв. Ван Хэжүнь гаргасан заргадаа ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна. Уг хэргийг шүүн таслах явдал бол урт удаан үйл явц мөн гэж тэрээр тэмдэглэжээ.

Ван Хэжүнь: "ДХБ шударга шүүж, Хятад улсад ашигтай шийдвэр гаргана гэдэгт бид итгэж байна. ДХБ-ын шийдвэрийг хүндэтгэн, үүрэг хариуцлагаа шударгаар гүйцэтгэхийг бид олон оронд хүсэж байна. Цаг хугацааг бид шийдэх биш, эдүгээ ДХБ-ын маргаан маш их, маргааны жагсаалтад оруулахад ч 1 жил гаруй болсон. Ахиад 1 жил гаруйн дараа сая уг заргыг хянан хэлэлцэнэ. Түүний үр дүнгийн хэрэгжилт ч цаг хугацаа шаардана. Хэрэгжүүлэхгүй тохиолдолд дахин гомдол мэдүүлэх үйл явц байдаг. Иймээс энэ нь урт удаан үйл явц байгаа юм" гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе