|
|
||
ХКН-ын Төв Хорооны Гадаад Харилцааны Газрын дарга Сүн Тао саяхан сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, ХКН бол Хятадын онцлогтой социалист үйлсийн удирдах гол цөм бөгөөд улмаар дэлхий нийтийн анхаарлын төвд орж, улс төрийн талаар дэлхийд улам их хөтлөн дагуулах үүрэг гүйцэтгэж байна гэж тэмдэглэжээ.
Улс төрийн талаар хөтлөн дагуулах явдал бол ХКН-ын гадаад ажлын гол онцлогуудын нэг нь бөгөөд дэлхийд улс төрийн талаар хөтлөн дагуулах үүрэг гүйцэтгэх нь харилцаа, солилцоо, ойлголцлоор дамжин, дэлхийд Хятад улсын ухаан билиг, Хятад улсын төсөл төлөвлөгөөг хангаж, олон орны улс төрийн намууд, улс төрчид, улс төрийн байгууллагуудад манай намын үнэт зүйлийн үнэлэмж, чиг шугам, бодлогыг ойлгуулах, хүндэтгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх ажил хийж, Хятадын гадаад дотоод бодлогын түшиг болсон уламжлалт шилдэг соёлын дотоод агуулгыг гүнзгий судлуулж, бидэнтэй хамт дэлхийн энх тайван, хөгжил, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшлийг ахиулах болно гэлээ.
ХКН намууд хоорондын харилцаан дахь давуу талаа ашиглаж, бодлого тогтоомж, олон нийтийн анхаарлын эх үүсвэрээс Хятад улсын тухай олон этгээдийн ойлголтыг удирдан дагуулж, бэрх хүнд асуудал, халуун цэгийн асуудлыг зохицуулахад туслан, гадаад харилцааны чухал сэдвийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, улс орнууд хоорондын харилцааны хөгжлийг ахиулна.2016 онд намын бүх шатны айлчлагсдыг 120 гаруй удаа зохион байгуулж, 300 гаруй төлөөлөгчдийг хүлээн авч зочлон, улс төрийн намын бүх талын, олон зам сувгийн, өргөн салбарын, гүн давхаргын дипломат харилцааны тогтолцоог бүрдүүллээ. Намын гадаад ажил үндэсний ерөнхий дипломат харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна гэж Сүн Тао тэмдэглэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |