|
|
||
Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны 29-нд нийтэлсэн "Хятадын зам тээврийн хөгжил"-ийн тухай цагаан номд дурдсанаар, Хятадын дэд бүтцийн байгуулалтын технологи дэлхийн тэргүүний түвшинд хүрч, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хурдацтай ахин, мэдээлэлжүүлэлт, ухаалаг технологи өргөнөөр хэрэглэгдэх болсон гэжээ.
Цагаан номд: Хятадын хурдны төмөр зам, хүйтний төмөр зам, өндөрлөгийн төмөр зам, хүнд ачааны төмөр замын технологи дэлхийн тэргүүний түвшинд хүрч, хурдны төмөр зам нь "Хятадад үйлдвэрлэв" болон "гадагшаа гарч жуулчлах" шинэ брэнд болсон гэж тэмдэглэлээ.
Цагаан номд: Хятадын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хурдацтай ахисан. Хурдны галт тэрэг, өндөр цахилгаан хөдөлгүүрт машин зэргээр төлөөлөл болгосон бие даасан оюуны өмчийн эрхтэй нэг бүлэг дээд түвшин бүхий төмөр замын тоног төхөөрөмжийн технологи дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн гэж тэмдэглэжээ.
Мэдээлэлжүүлэлт, ухаалаг технологи өргөнөөр хэрэглэгдэх болсон. Биг дата, үүлэн тооцоолол, зүйлсийн сүлжээ, хөдөлгөөнт холбооны интернет зэрэг мэдээллийн технологийг зам тээврийн салбарт өргөнөөр хэрэглэж, онлайн болон офлайнг уялдуулсан бизнесийн загвар ихээр хөгжсөн гэж цагаан номд тэмдэглэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |