|
|
||
Энэ оны 1-11-р сард, Хятад улсын бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн өсөлтийн хурд 2015 оны мөн үеэс тэн хагасаар буурсан байна. Харин 2017 онд Хятад улс гадаадын хөрөнгийг ашиглах шинэ тогтолцоог хүч тавин бүрдүүлж, бизнес эрхлэлтийн улам таатай орчныг бүрдүүлэн, гадаадын хөрөнгийг татах, ашиглах чанар, түвшнээ дээшлүүлж, зөвшөөрлийн хязгаарлалтыг улам чөлөөлөх болгоно гэдгийг Хятадын Худалдааны яамны Гадаад хөрөнгийн ажил эрхэлсэн газрын дарга Тан Вэньхун саяхан хэллээ.
Оны эхний 11 сард Хятад улсын шинээр байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 24 мянга 355-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3 хувиар нэмэгдсэн бол гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан нийт хэмжээ 713 тэрбум 800 сая юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар нэмэгджээ. Гэвч гадаадын бодитоор ашигласан хөрөнгийн нийт хэмжээний өсөлтийн хурд өнгөрсөн оны мөн үеийн хагаст ч хүрсэнгүй.
Тан Вэньхун хэлэхдээ: Гадаадын хөрөнгийг ашиглах тухай тогтолцооны асуудал 2017 оны ажлын гол тал болно. Ирэх онд бизнес эрхлэлтийн улам таатай орчин бүрдүүлж, гадаадын хөрөнгийг татах, ашиглах чанар, түвшнээ дээшлүүлж, худалдааны орчинг улмаар сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж эдийн засагт улам их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж ажиллах болно гэжээ.
Таатай хууль, эрх зүй, бизнесийн орчин бий болгож, "гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль" тогтоомжийн үйл явцыг ахиулан, гадаадад нээлттэй салбарыг цаашид өргөтгөх, гадаад худалдааны хөрөнгө оруулалтын менежментийн каталогийг улам сайжруулах, гадаад худалдааны хөрөнгө оруулалтыг төв, баруун нутгийн аж үйлдвэрт хэрэгжихийг ахиулж, улам олон аж үйлдвэрийг татах болно. Мөн 2017 онд чөлөөт худалдааны туршилтын бүсийн зарим шинэчлэл хийсэн туршлагаа улсын хэмжээнд дэлгэрүүлэх, ялангуяа үндэсний зэрэглэлийн эдийн засгийн хөгжлийн 219 бүсийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн шинэчлэлийн явц дахь үлгэр жишээ, тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг эрчимжүүлэх явдал юм гэжээ.
Сүүлийн жилүүдээс, гадаадын хөрөнгө Хятадаас гарч байна гэсэн яриа дуулдах болсон. Хүний хүч, газар эдэлбэр, үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэхийн хирээр, "Хятад улсын гадаадын хөрөнгө мөнгийг татах хүч буурч байна" гэсэн яриа гарах болжээ. Үүнд холбогдуулан Худалдааны яамны гадаад хөрөнгийн газрын дарга Кан Вэньхүн хариу өгч, өндөр чанартай үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт гадаадын аж ахуйн нэгж Хятадад хөрөнгө оруулахад маш их ирээдүйтэй гэж үзсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Гадаадын хөрөнгө татна гэдэг тал талын хүчин зүйлийг бодолцож байж хийдэг ажил. Хятадын улс төр тогтвортой байж, ирээдүйг нь төсөөлж болох тул аж ахуйн нэгжид сэтгэл түгших зүйлгүй, Хятад улс асар том зах зээлтэй. Бид өргөн уудам хөдөө тосгонд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Хятадад хөгжих маш их ирээдүйтэй юм. Хятадын мэргэжлийн боловсон хүчний өрсөлдөх чадварыг хөнгөвчилж болохгүй. Их сургууль төгссөн оюутан, магиструуд эдийн засгийн цогцуудад маш их давуу талтай байгаа. Аж үйлдвэрийн хүчин чадал сайн байна. Шинийг зохион бүтээх хэлбэрийн аж ахуйн нэгж, дээд шинэ технологийн аж ахуйн нэгжийн хөгжил маш их давуу талтай байна гэжээ.
Энэ оны 9-р сард Хятадын засгийн газар Ляонин, Жэжян, Хэнань, Хүбэй, Чүнчинь, Сычуань, Шаньши мужид чөлөөт худалдааны туршилтын 7 бүс ажиллуулахаар тогтсон юм. Дээр дурдсан газар нутгууд тус тус Зүүн хойдын аж үйлдвэрийн хуучин бааз, нэг бүс нэг замын гараа авсан газар, баруун бүс нутаг, Хөх мөрний эдийн засгийн бүс, тэнгисийн эргийн бүс нутагт байдаг. Мэдээнд тэмдэглэснээр, гурав дахь бүлэг чөлөөт худалдааны туршилтын бүс холбогдох шат дарааг хэрэгжүүлсээр байна. Чөлөөт худалдааны бүс ажиллуулахад тусгайлан нарийн нямбай бэлтгэл ажил хийх шаардлагатай. Энэ бэлтгэл ажлыг хийхэд урьдаар төсөл боловсруулж, түүнийгээ нарийсгах хэрэгтэй. Гурав дахь бүлэг чөлөөт худалдааны туршилтын бүсийн ажил түргэн шуурхай хэрэгжиж, үр ашгаа өгч, улам олон аж ахуйн нэгж төв, баруун нутаг, зүүн хойдын аж үйлдвэрийн хуучин баазад хөгжихийг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |