|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: УТЗЗ-ийн БХХ 12-р сарын 30-нд Хятадын УТЗЗ-ийн ёслолын танхимд шинэ оны хүлээн авалт зохион байгуулжээ. Нам төрийн удирдагч Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар ардчилсан нам бүлгийн төв хороо, БХ-ын үйлдвэр худалдааны холбооны албаны хүмүүс болон нам бүлгийн бус хүмүүсийн төлөөлөгчид, төв засгийн байгууллагын холбогдох албаны хүмүүс, нийслэлийн олон үндэстний олон салбарын төлөөлөгчид хуран цугларч, 2017 оны шинэ оноо угтсан байна.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хүлээн авалтад чухал үг хэлж, цаг үе болгон өөрийн гол сэдэв байдаг. Нэг үеийн хүмүүст өөрийн үүрэг хариуцлага байдаг. Шинэ урт замын аян дайны замналд Хятадын иргэн болгон гол дүр, бүгд өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай юм гэж онцолжээ.
Тэрээр олон салбарын ард иргэдэд шинэ оны мэнд хүргэж, сайн сайхан ерөөлөө дэвшүүлээд, 2016 оны ажлаа дүгнэж, амжилт бүтээлээ танилцуулжээ.
2017 онд ХКН-ын 19-р хурлыг хуралдуулна. Шинэ онд УТЗЗ-ийн хороо үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, Хятадын үндэстний хөгжлийг биелүүлэх эерэг энергийг нэгтгэх ёстой гэж Ши Жиньпин хэлэв.
Хүлээн авалтыг Юй Жэншэн даргалжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |