• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин: Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-30 21:52:25

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төвийн удирдах хэсгийн дарга Ши Жиньпин 12-р сарын 30-нд, Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх төвийн удирдах хэсгийн 31-р хурлыг даргалж, чухал үг хэллээ.

Тэрээр: Гурван жил жилийн хүчин чармайлт, бэлэг тэмдэг болсон чухал том өөрчлөлтийн төслүүдийг боловсруулан хэрэгжүүлж, зарим чухал салбар, зангилаа үйл явцын өөрчлөлтийн бодлого амжилтад хүрч, зарим чухал онол, байгууламж, практикийн шинэчлэлт амжилтад хүрч байгаа учраас өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх бүдүүвч төлөвлөгөө үндсэндээ тодорхой боллоо. 2017 онд олон талын өөрчлөлтийн ажлыг зохицуулж, өөрчлөлтийг чангатган, ажлын механизм, арга хэлбэрийг боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе