• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орос Сири дэхь зэвсэгт хүчнийхээ тоог цөөлнө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-12-30 09:34:21

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 29-нд, Орос Сири дахь зэвсэгт хүчнийхээ тоог цөөлнө. Гэхдээ олон улсын терроризмд өгөх цохилтоо үргэлжлүүлэх болно гэж зарлалаа.

ОХУ-ын ерөнхийлөгчийн сайтад мэдээлснээр, В.Путин мөн өдөр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Шойгу болон гадаад хэргийн сайд Лавровтой уулзахдаа, "Орос олон улсын терроризмд ямар ч нөхцөлгүйгээр цохилт өгч, Сирийн хууль ёсны засгийн газрын терроризмд цохилт өгөхийг үргэлжлэн дэмжиж, Орос Сири хооронд тохиролцсон хэлэлцээрийг биелүүлэх болно. Үүнд Оросын цэргийн Тартус боомт болон Хеммим дэх баазыг хөгжүүлэх явц багтаж байна" гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе