• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Филиппинд жуулчлах Хятадын жуулчдын тоо нэмэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-12-30 16:19:53

Филиппиний Аялал жуулчлалын газар саяхан Бээжинд талархлын оройн зоог зохион байгуулжээ. Филиппиний Аялал жуулчлалын газраас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын дарга Нил оройн зоог дээр хэлэхдээ, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Хятадад айлчилснаар, хоёр орны харилцаанд нааштай үр нөлөө үзүүлж, энэ оны 9-р сараас Филиппинд аялах Хятадын жуулчдын тоо ихээр нэмэгджээ. 2015 онд Хятадаас Филиппинд нийт 490 мянга гаруй жуулчин аялсан бол энэ оны 9-р сар гэхэд Хятадын жуулчид давхацсан тоогоор 537 мянгад хүрч, өнгөрсөн оны бүх жилийнхээс давсан байна.

Нил хэлэхдээ, энэхүү байдлаас үзэхэд, ирэх онд Филиппинд жуулчлах Хятадын жуулчид давхацсан тоогоор 1 саяд хүрэх төлөвтэй байна гэжээ.

Филиппинээс Хятадад суугаа Элчин сайд хатагтай Рхенита хэлэхдээ, энэ онд, Филиппинд жуулчлах Хятадын жуулчид ихээр нэмэгдэж, улам олон жуулчид Филиппинийг жуулчлахад таатай газраа болгосон байна. Зөвхөн 9-р сарын байдлаас үзэхэд Хятад улсын жуулчид маш ихээр нэмэгдсэн гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе