|
|
||
Хятадын Олон Улсын Радио болон Хятадын Ардын Өдрийн Сонин хамтран шалгаруулсан "2016 оны олон улсын онцлох 10 мэдээ"-гээ 12-р сарын 29-нд нийтэлжээ. Үүнд:
1、Таталцлын долгион байгааг баталлаа
АНУ-ын эрдэмтэд 2-р сарын 11-нд анх удаа таталцлын долгионыг судалж илрүүлсэн байна. Ингэснээр хүн төрөлхтөн анх удаа огторгуйн гүний "дуу чимээ"-г олж сонслоо. Үүний дараа, таталцлын долгионыг баттай илрүүлж хэмжсэн гэдгээ судлаачид 6-р сард дахин мэдэгдсэн байна. Эйнштейний харьцангуйн ерөнхий туршилтын хамгийн сүүлчийн иш баримт болсон таталцлын долгионыг илрүүлсэн нь физикийн салбарын чухал ололт амжилт боллоо.
2、Европ дахь дүрвэгсдийн хямрал гаарсаар
Олон мянган дүрвэгсэд Европт очсоноор нийгэмд багагүй асуудал үүсгэж, ЕХ-ны улс орнууд дүрвэгсэд хүлээн авах тухай бодлогоо хумьж эхэлсэн байна. 5-р сард, Шенгений бүсийн орнууд хилийн түр хяналтаа сунгахыг Европын Холбооны Зөвлөл зөвшөөрсөн бол 10-р сард, үргэлжлэн сунгахыг мөн хүлээн зөвшөөрчээ. Харин 12-р сард Италийн үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай олон нийтийн санал асуулга бүтэлгүйтсэнээр ерөнхий сайд Ренци огцорсон байна. Францын Үндэсний Фронт, Германы төлөө альтернатив нам зэрэг улс төрийн хүчний иргэдээс авах дэмжлэг тасралтгүй нэмэгдэж, популист үзэл Европт газар авсан байна.
3. Их Британийн олон нийтийн санал асуулга Европын холбооноос гарахыг дэмжиж, Европын холбооны интегралчлал хатуу сорилттой учирчээ
Их Британи 6-р сарын олон нийтийн санал асуулгаар хагас хувиас илүү иргэд Европын холбооноос гарахыг дэмжсэний улмаас ерөнхий сайд Дэвид Камерон тушаалаасаа огцорчээ. Их Британийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын баталсан Европын холбооноос гарах цагийн хуваарийн дагуу ирэх оны 3-р сарын эцсээр Европын холбооноос гарах ажлыг албан ёсоор эхлүүлэх болно. Европын орнууд эдийн засгийн саарал, дүрвэгсдийн хямрал болон терроризмын дайралт зэрэг хүнд асуудлаар хүчин мөхөстөж, иргэд нь сэтгэл санаагаар унаж, өөрчлөлтийг хүсэж байгаа ба Европын холбооны интегралчлал хатуу сорилттой учирчээ.
4. Өмнөд Солонгос, Америк, Хойд Солонгос Японы үйл ажиллагаа нэмэгдэж, Зүүн Хойд Азийн аюулгүйн байдалд өөрчлөлт гарч байна.
7-р сарын 8-ны өдөр, Өмнөд Солонгост "THAAD" пуужингийн эсрэг систем байршуулах болно гэж Өмнөд Солонгос болон Америк зарлажээ. Үүний өмнө, хойно Хойд Солонгос 2 удаа цөмийн туршилт хийсэн байна. 3-р сараас эхэлж, Япон батлан хамгаалах шинэ хууль хэрэгжүүлж, шинэ "Батлан хамгаалалтын цагаан ном" баталж, Өөрийгөө хамгаалах армид "хамгаалалтын эрх үүрэг" олгосон байна. Энэ нь Япон энх тайвны үндсэн хууль болон "Тусгай хамгаалалт"-ын бодлогоо орхисон гэдгийг харуулж байна. Үүний улмаас Зүүн Хойд Азийн аюулгүйн байдалд дэлхий дахин сэтгэл түгших болсон байна.
5. Хятад улс олон улсын хуулийн засаглалыг эрс хамгаалж, хууль бус Өмнөд тэнгисийн арбитрын шүүхийн үймээн дуусав
Өмнөд тэнгисийн арбитрын шүүх хэргийн түр арбитрын шүүх хэмээгчийн 7-р сарын 12-ны өдөр нийтэлсэн Филиппиний Акиногийн засгийн газрын ганц талаас дэвшүүлсэн Өмнөд тэнгисийн арбитрын шүүх хэргийн тухай хууль бус шийдвэрийг Хятад улс ерөөс хүлээн авахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байсаар ирсэн юм. Хятадын төв голч байр суурь 120 гаруй улс орны 240 гаруй өөр өөр улс төрийн намын ойлголт болон дэмжлэгийг олжээ. 10-р сард, Филиппиний ерөнхийлөгч Дутерте Хятадад айлчлах үед, Өмнөд тэнгисийн асуудлыг тухайн хэргийн хоёр тал хоёр талын яриа хэлэлцээгээр дамжуулж, зөвшилцөн тохиролцох замд хамтдаа түлхэн оруулах ёстой гэсэн тохиролцоонд хүрсэн юм.
6, Террорист халдлага дэлхийн хэмжээнд терроризмтой тэмцэхэд шинэ хандлага, шинэ сэтгэлгээг шаардаж байна
7-р сарын 14-нд Францын Нис хот террорист халдлагад өртөж, 84 хүн амь насаа алдлаа. 12-р сарын 19-нд ОХУ-аас Туркт суугаа элчин сайдын амийг хөнөөсөн билээ. Он гарснаас хойш Бельги, Турк, Египет зэрэг олон орон террорист халдлагад өртлөө. Ирак Сирид хэт даврагч хүчинтэй байлдсаар байна. Терроризм даяаршиж, нутагшиж, хуваагдаж, сүлжэ шинэ онцлогтой болж байна. НҮБ-ын олон улсын терроризмтой тэмцэх явц дахь зохицуулах үүргийг эрчимжүүлж, энэ талын хамтын ажиллагаагаа нягтруулах хэрэгтэй байна. Хятадын энэ байр суурь олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн дэмжлэгийг хүлээж байна.
7, "Их 20"-ийн Ханжөүгийн дээд уулзалт амжилттай болов.
"Их 20"-ийн Ханжөүгийн 11 дэхь дээд уулзалт 9-р сарын 4-5-ний өдрүүдэд Ханжөү хотод боллоо. Дарга Ши Жиньпин шинэ хэлбэрийн, нээлттэй, нэгдсэн, багтаамжтай дэлхийн эдийн засаг байгуулах шинэ үзэл баримтлал дэвшүүлж, дэлхийн эдийн засгийн засаглалын талаарх Хятадын засгийн газрын байр суурийг тодорхойлон өгүүллээ. Ханжөүгийн дээд уулзалт өсөлтийн арга хэлбэрийг шинэчлэх, дэлхийн эдийн засаг банк санхүүгийн засаглалыг сайжруулах, олон улсын худалдаа хөрөнгө оруулалт, багтаамжтай нэгдсэн хэлбэрийн хөгжлийг дэмжих зэрэг салбарт ихээхэн үр дүнд хүрсэн юм.
8, Юань SDR буюу Зээлжих Тусгай Эрхийн Сангийн сагсанд орж, дэлхийн банк санхүүгийн системтэй гүнзгий уялдаатай боллоо.
10-р сарын 1-нд Юань олон улсын валютын сангийн байгууллагын зээлийн онцгой эрхийн сагсанд албан ёсоор орж, Америк Доллар, Евро, Иен, Фунттэй хамтаар валютын шинэ сагсыг бүрдүүллээ. Энэ нь SDR байгуулагдсанаас хойш анх удаагаа хөгжиж байгаа орны валютыг сагсанд оруулж байгаа юм. Энэ нь Хятад улс дэлхийн банк санхүүгийн системд орсны бэлэг тэмдэг, Хятадын сүүлийн жилүүдэд дотоодынхоо банк санхүүгийн өөрчлөлт болон дэлхийн банк санхүүгийн засаглалд гүнзгий оролцож байгааг харуулж байгаа юм гэжээ.
9. "Парисын хэлэлцээр" албан ёсоор хүчин төгөлдөр болж, дэлхийн уур амьсгалыг засан өөрчлөх хуулийн иш баримттай болов.
11-р сарын 4-нд уур амьсгалын өөрчлөлтийн тухай "Парисын хэлэлцээр" албан ёсоор хүчин төгөлдөр болсон. Энэ нь дэлхийн уур амьсгалыг засан өөрчлөх олон талт үйл явц шинэ гараагаа эхлүүлж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын үйл ажиллагаа, дүрэм журам бат бэх хуулийн үндэс суурьтай болсныг харуулж байна. Мөн сард зохион явуулсан НҮБ-ын Марракешийн уур амьсгалын бага хурлын үеэр, хуралд оролцсон талууд уг хэлэлцээрийг нухацтай хэрэгжүүлэх шийдвэр зоригоо илэрхийлсэн юм. "Парисын хэлэлцээр"-ийг тохиролцоонд хүргэж, яаравчлан хүчинтэй болгох талаар гаргасан Хятад улсын бүтээлч хувь нэмрийг Олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлсэн байна.
10. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, улс төрийн туйлшрал нийгмийн хагарал илт болов.
АНУ-ын Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоныг ялж, 11-р сарын 9-нд АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогджээ. Бүгд найрамдах намын Сенат болон Төлөөлөгчдийн танхим дийлэнх суудлыг авсан болохоор Цагаан ордон болон Конгрессыг удирдан явуулах эрхийг нэгэн зэрэг гүйцэтгэх юм байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас болж улс төрийн туйлшрал улам нэмэгдэж, Америкийн улс төрийн намуудын улс төрийн байдалд хүндрэлд учирч, сонгогчдын хагарал гаарч, Америкийн нийгмийн дотоодод ноцтой сөргөлдөх байдал бий болсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |