|
|
||
Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв болон МУ-ын Хөгжим бүжгийн коллеж 12-р сарын 28-ны орой Улаанбаатар хотод шинэ оноо угтах "Миний хайртай Хятад орон" урлагийн тоглолт зохион байгуулав. Тус тоглолтонд Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд оролцон Хятад дуу дуулж, Хятад бүжиг бүжиж үзэгч олонд урлагийн сайхан тоглолтоо хүргэлээ. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн, Соёлын зөвлөх бөгөөд Хятадын Соёлын Төвийн захирал Ли Вэй, зөвлөх Ли Яньжүнь, Хятадын Соёлын Төвийн ажилтан Болд, Хөгжим бүжгийн коллежийн захирал Саранчимэг нар тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд тэд тоглолт эхлэхээс өмнө нь оюутан сурагчдын дунд зарласан уран зураг, дуу, хөгжмийн уралдаанд байр эзэлсэн оролцогчдод шагнал гардуулав.
\ Хятадын Олон Улсын радиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |