|
|
||
ХКН-ын 18-р бага хурлаар авилгын эсрэг хатуу чанга арга хэмжээ авсан нь 2016 онд 4 дэх жилдээ үргэлжилж, авилгад холбогдсон олон өндөр албан тушаалтны хэргийг илрүүлж, чанга хатуу шийтгэснээр барахгүй, анхны шатны авилгын хэрэгт өгөх цохилтоо ч эрчимжүүлсэн байна. Мөн 2016 онд шударга бус хэв суртал нууцлаг далд шинжтэй болсонд чиглүүлэн, олон шатны сахилга бат шалгах, хууль сахиулах байгууллага байцаан шалгах эрч хүчээ нэмэгдүүлэн, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлжээ.
2016 оны 5-р сард, Хүнань мужийн Ланьшань шяний Тай Пин Юй суурины намын сахилга бат шалгах хороонд аль эрт иргэдэд олгох ёстой байсан нөхөн олговорыг удаан саатуулсан тухай мэдээлэл иржээ. Ли Тянь тосгоны иргэн Пэн Лихун бол нөхөн олговор авах ёстой иргэн юм.
"Манай тэнд зарим нөхөн олговор, бас ургамжлын тос, буудай зэрэг зүйлс ор мөргүй алга болсон"
Сумын санхүүгийн албаны ажилтан 2015 оноос эхлэн иргэдэд олгох нөхөн олговрын мөнгийг хувьдаа завшсаныг илрүүлсэн юм. Сэжигтэн хэргээ хүлээж хэлэхдээ, "Тэр үед мөнгийг хувьдаа аваад хэрэглэчихсэн юм. Тэгээд буцааж төлж чадаагүй."
Сэжигтнийг албан тушаалаас нь огцруулж, хууль бус үйлдлийг нь баримттай нь хууль эрх зүйн байгууллагад шилжүүлсэн байна.
Эдгээр хэргүүд өнгөрсөн жилд Хятадын анхан шатанд явуулсан авилгын эсрэг үйл хэрэг болно. Төвийн сахилга бат шалгах хорооны намын ажлыг удирдах газрын орлогч дарга Ван Зивэнь хэлэхдээ, Зорилго нь шалгалтыг цаашид эрчимжүүлж, үүрэг хариуцлагыг ч алхам алхмаар хүндрүүлж байгаад олон давхаргын намын хороо, сахилга бат шалгах хороо, ялангуяа сяний намын хороо, сахилга бат шалгах комиссын бодит үүрэг хариуцлага, хяналт шалгалтын үүрэг хариуцлагыг ахиулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ үлгэр жишээ удирдах үүргийг гүйцэд биелүүлж, олон шатны сахилга бат шалгах байгууллагын иргэдийн эрх ашгийг хохироосон шударга бус үйл хэрэг, авилгын асуудлыг зохицуулах чухал үүрэг хариуцлагад хяналт шалгалт тавих хэрэгтэй гэжээ.
Урьдчилсан бүртгэлээс үзвэл, энэ оны 11-р сар хүртэлх байдлаар, бүх Хятадад олон нийтийн эрх ашигтай холбоотой 70 мянга гаруй хэргээр 86 мянга гаруй хүнийг шийтгэсний 16 мянга гаруй нь ядуусыг тэтгэх салбарын авилгатай холбоотой байжээ.
Шинэ сонгуулийн төв хороо засгийн эрх барьж эхэлсэн эхний үед 8 зүйлт дүрмээр гараагаа авч, намын цэвэр суртлыг байгуулалтыг бүх талаар өрнүүлж эхэлсэн юм. Дөрвөн жил өнгөрөн одлоо. Албаны мөнгөөр идэж уух, албаны машиныг хувьдаа хэрэглэх, албаны мөнгөөр зугаалж цэнгэх зэрэг гэмт хэрэг илэрхий буурсан юм. Үүний зэрэгцээ муу суртал ондооших шинэ хандлагатай байна. Төв хорооны сахилга бат шалгах комиссын намын суртлын тасгийн дэд эрхлэгч Сун Дажүнь хэлэхдээ, Муу суртал шинэ онцлог хэлбэртэй болж өөрчлөгдөж байна. Жишээлбэл, албаны мөнгө идэхээ больж, өндөр зэрэглэлийн ресторанд орохоо байгаад хороололд очдог болсон. Сахилга дүрмийн хүнд дарамтанд дор ялзран доройтох үзэгдэл улам нууцлаг болсон тул шалган шийтгэхэд хүндрэл учруулж байна гэжээ.
2016 оны сүүлчээр төв хорооны сахилга бат шалгах комиссын нарийн бичгийн дарга Ван Чишань Жянсү мужид ажиллаж, сахилга бат шалгах, хянан байцаах байгууллагын ажилд хяналт тавих ажлын дүрмийг боловсруулах талаар санал зөвлөгөө сонсож байгаа мэдээ олон нийтийн анхаарлыг татсан юм. Энэ нь сахилга бат шалгах байгууллагын эрхийг хязгаарлахад тогтолцооны баталгаа хангах болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |