• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян төрийн зөвлөлийн байнгын хурлыг хуралдуулав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-05 10:36:09
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 4-нд төрийн зөвлөлийн байнгын хурлыг хуралдуулж, төвөөс орон нутагт олгосон захиргааны зарим лицензийг цуцалж, захиргааны батлан зөвшөөрөх явц дахь зууч үйлчилгээг төгөлдөржүүлэхээр болов. Мөн "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаан дахь зах зээлийн хяналтын төлөвлөгөөг баталж, зах зээлийн хууль зүйн шударга орчныг буй болгоно. Засгийн газрын удирдлагыг шинэчилж, шинэ хуучин хөдөлгөх хүчний өөрчлөгдөхийг түргэтгэнэ.

Хуралд зааснаар, хангалт хэрэгцээний өөрчлөлтийн шаардлагын дагуу засаглалыг цомхтгож, эрхийг чөлөөлж, үйлчилгээг тасралтгүй сайжруулна. Мөн ажил эрхлэх тогтвортой, ил тод, төсөөлж болохуйц орчныг буй болгоно.

Зах зээлийн хяналт удирдлагыг сайжруулж, нээлттэй зах зээл, шударгаар өрсөлдөх таатай орчныг бий болгож, зах зээлийн амьдралын хүчин, зохион бүтээх чадварыг дээшлүүлнэ. Үйлдвэрлэлийн хүчний хөгжлийн шинэ шаардлагын дагуу шинэ хөдөлгөх хүчнийг бий болгож, шат өгсүүлж буй нь эдийн засгийн бүтцийг өөрчлөх бөгөөд бодит эдийн засгийг цаашид хөгжүүлэх чухал арга зам юм гэж хуралд тэмдэглэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе