• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Амьдралын хань" дэлгэц мянган нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэлээ

CRI       (GMT+08:00) 2017-01-06 14:46:16

ӨМ-ын монгол Одон телевизийн "Амьдралын хань" дэлгэц мянган нэвтрүүлгээ амжилттай нэвтрүүлснээ дурсан тэмдэглэх "Та бидний дэргэд" 2017 оны цагаан сарын үдэшлэг 2017 оны 1-р сарын 5-ны үдэш, ӨМРТ-д боллоо.

ӨМ-ын одон телевизийн хамгийн анхны ерөнхийлсөн чанартай үйлчилгээний нэвтрүүлэг болсон "Амьдралын хань" дэлгэц 1999 онд нэвтрүүлгээ эхлүүлж, өргөн олон үзэгчдэд эрүүл энх, ариун цэвэр, шинжилгээ мэргэжил зэрэг олон талыг хамарсан мэдлэг, арга туршлага хүртээж, өнөөг мянган нэвтрүүлгээ амжилттай нэвтрүүлж, үзэгчдийн таашаалд хүрсэн содон сайхан нэвтрүүлгүүд нь улс орны зэрэглэлийн олон шагнал өргөмжлөл хүртжээ.

Үдэшлэгт ӨМ орны эл аймаг хот болон Бээжин, Шиньжян, Хөхнуур зэрэг газар орны үзэгчдийн төлөөлөл болон МУ-ын "Гурван бүдүүн" хамтлаг, дуучин Хөгжилбаатар нар ая дуугаа өргөсөн байна.

Уг үдэшлэгийн бичлэгийг 2017 оны сар шинээр үзэгч олондоо хүргэх гэж байна.


/Сэтгүүлч Чинзоригт мэдээлэв/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе