|
|
||
Монгол-Хятадын Соёл боловсролын сан, Монгол-Хятадын Нийгмийн хөгжлийн сан 1-р сарын 6-н орой МУ-ын нийслэл Улаанбаатар хотод шинэ жилийн баярын хурлаа хийж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, шилдэг сайчуулаа урамшуулан шагнаж, шинэ оны ажлаа төлөвлөлөө.
Монгол-Хятадын Соёл боловсролын сан, Монгол-Хятадын Нийгмийн хөгжлийн сан нь 2013 оны 12-р сард байгуулагдан МУ-д үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Энэхүү хоёр санг Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар санаачлан байгуулж, өнөөдрийн байдлаар Монгол, Хятад хоёр орны 100 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг өөртөө нэгтгээд байна. Сангийн зорилго нь Монгол-Хятад хоёр орны аж ахуйн нэгж, байгууллагуудын хүчин чадлыг нэгтгэж, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг зузаатгаж, бүхий л салбарын харилцаа хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх юм. Сан байгуулагдсанаас хойш нийт 4 сая 400 гаруй мянган юаний хандив тусламж цуглуулж, МУ-ын 60 гаруй төслийг дэмжин санхүүжүүлж, нийт 3 сая 600 гаруй мянган юань зарцуулан, МУ-ын 3500 гаруй оюутан сурагч, айл өрхөд тусалсан байна. Гурван жилийн хугацаанд энэ хоёр сан нь МУ-ын сайн үйлсэд чухал хүчин болсон байна.
Баярын хурлаар сангийн шилдэг гишүүн, шилдэг ажилтан зэргийг шагнан урамшуулсны дотор Хятадын Олон Улсын Радиогийн МУ-дахь салбар шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар шалгарч шагнал хүртлээ. Хятадын Олон Улсын Радиогийн МУ-дахь салбар нь гуравдах удаагаа энэ шагналыг хүртэж байгаа юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |