• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

18 дахь сонгуулийн ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах хорооны 7-р бүгд хурал өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-09 11:14:09

8-нд 18 дахь сонгуулийн ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах хорооны 7-р бүгд хурал Бээжин хотноо өндөрлөв. Уг хурлаас гаргасан албан мэдэгдэлд, сахилга бат сахиулах эрхийг төгөлдөржүүлэх зорилготой "ХКН-ын сахилга батын байгууллагын хяналт шалгалтын ажлын дүрэм (туршин хэрэгжүүлэх)"-ийг баталж, авилгатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, намын дотоод дахь ажил хэргийг цэгцлэх, хяналтыг чангатгах, үндэсний шалган байцаах тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг 7 гол ажил үүргийн жагсаалт гаргав.

"Авилгатай тэмцэх ажлыг сааруулахгүй, авилгын хэрэг гаргахыг эрс хүлээн зөвшөөрөхгүй, авилгад чанга цохилт өгөхийг тасралтгүй баталгаажуулна" гэв.

18 дахь сонгуулийн ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах хорооны 7-р бүгд хурал 1-р сарын 6-наас 8-нд Бээжин хотноо болов. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд авилгатай тэмцэхээ тасралтгүй чангатгахыг онцлов.

Уг бүгд хурлаар баталсан албан мэдэгдэлд тэмдэглэхдээ, 2017 онд авилгатай тэмцэхийг цаашид баталгаажуулж, намын дотоод дахь ажил хэргийг цэгцлэн, үндэсний хянан байцаах тогтолцооны өөрчлөлтийг ахиулахыг анх удаа гол үүрэг болгон тогтоов.

Бээжингийн их сургуулийн шударга засаглал бүтээн байгуулах судалгааны төвийн орлогч захирал Жуан Дэшүй хэлэхдээ, энэ онд ХКН-ын 19-р их хурлыг хуралдуулна. Төвийн сахилга бат шалгах хорооны энэ удаагийн хурал чухал үүрэг гүйцэтгэж, уг үндсээр нь засах олон төрлийн бодлогоор намыг чанд засах ажлыг гүнзгийрүүлнэ гэжээ.

"Уламжлалаа хадгалах талаас авч үзвэл, авилгатай эрс тэмцэх байдлыг хэвээр хадгалж, эрх мэдлийн хяналт болон хязгаарлах системийг төгөлдөржүүлж, 18-р их хурлын амлалтыг биелүүлнэ. Ирээдүйгээ залгамжлах талаас авч хэлэхэд, энэ онд олон талын шинэ үүрэгт ажил гарч байна. Тухайлбал, нам улс төрийн амьдралыг чангатгах нь хамгийн тэргүүн чухал үүрэг юм. "

2016 оны эцсээр үндэсний хяналт тавих системийн өөрчлөлтийг албан ёсоор эхлүүлэв. Бүх талтай холбогдох энэхүү улс төрийн өөрчлөлт 2017 онд хэрхэн хэрэгжих асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тус хурлаар Төвийн сахилга бат шалгах хороо тогтолцооны өөрчлөлтөд хяналт тавих төлөвлөгөөг дурдсан. Үүнд үндэсний хяналт тавих комиссыг байгуулах, туршилтын бүс нутагт засаглалын нэгдсэн хяналт тавих, авилгатай холбогдох гэмт хэргийг шалгах зэрэг ажлууд багтаж байна.

Хятадын улс төр, хууль зүйн их сургуулийн орлогч захирал Ма Хуайдэ хэлэхдээ, энэ удаад авилгатай тэмцэх бүх хүчнийг дайчлан, бүх төрийн албан тушаалтнуудад хяналт тавьж, авилгатай тэмцэх хүчин чадлыг улам эрчимжүүлэх болно гэжээ. 

"Үндэсний хяналт шалгалтын хороо нь үнэндээ авлигатай тэмцэх байгууллага юм. Тэр нь захиргааны байгууллагын дотоод хяналтын байгууллага байснаа захиргааны байгууллага, хууль тогтоох байгууллагын адил зэргийн хяналтын байгууллага болсон бөгөөд иймэрхүү хяналт нь олон нийт эрх хэрэгжүүлж буй төрийн албан хаагчдад үр ашигтай хяналт тавьж чадах болно. Үүнээс гадна хяналт шалгалтын тогтолцооны өөрчлөлт нь хүчээ нэгэтгэх, арга хэлбэрээ өөрчлөн авлигатай тэмцэх ажлыг урьд урьдынхаас үр ашигтай болгох болно."

Хурлын тайлангаас үзвэл 2017 онд үндэсний хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулан батлах гэж байна. Ма Хуайдэ хэлэхдээ, үндэсний хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулах нь энэхүү өөрчлөлтийг хуулийн баталгаатай болгохын төлөө юм. Мөн өөрчлөлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Ардын Прокурорын зохион байгуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахад хүргэж байна. Үндэсний хяналт шалгалтын тогтолцоонд өөрчлөлт оруулах нь одоогийн "Засгийн газар, дээд шүүх, прокурор" хэмээх бүтцийг өөрчлөн, үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь цаашид яригдах ёстой зүйл болж байна гэлээ.

ХКН-ын Төв хорооын сахилга бат шалгах хорооны бүгд хурлаар "ХКН-ын сахилга бат хянах байгууллагын хянан шалгах ажлын дүрэм (туршин хэрэглэх)"-г баталсан юм. Энэхүү намын шинэ дүрэм нь хяналт шалгалтын эрхийг тогтолцооны хүрээнд хамруулснаараа онцлог юм. Жуан Дэшүй хэлэхдээ, энэхүү дүрэм нь хянах байгууллагыг тодорхой болгож, хянах явц дахь эрсдлийг нарийн тооцож, хяналт шалгалтын эрхэнд үр ашигтай байлгаж чадах болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе