|
|
||
9-нд Бээжинд ХКН-ын төв хороо, Төрийн Зөвлөлөөс Шинжлэх ухаан техникийн шагнал гардуулах үндэсний бага хурлыг ёслол төгөлдөр зохион байгуулав. Нам төрийн удирдагчаас Ши Жиньпин, Ли Кэчян, Лю Юньшань, Жан Гаоли нар бага хуралд оролцож, шагнал гардуулав.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин эн тэргүүнд 2016 оны шинжлэх ухаан техникийн үндэсний дээд шагнал хүртсэн Хятадын шинжлэх ухааны академийн физик судалгааны газрын газрын академич Зао Жүншянь, Хятадын уламжлалт анагаах ухааны академийн судлаач Тү Юү-Юү-д шагналын гэрчилгээ гардуулж, тэдэнтэй гар барин халуун баяр хүргэв. Дараа нь Ши Жиньпин нарын нам төрийн удирдагчид байгалийн шинжлэх ухааны үндэсний шагнал, технологи нээлтийн үндэсний шагнал, шинжлэх ухаан техникийн үндэсний дэвшлийн шагнал, БНХАУ-ын шинжлэх ухаан техникийн олон улсын хамтын ажиллагааны шагнал хүртэгсдэд шагнал гардуулав.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн нэрийн өмнөөс шагнал авсан бүх хүнд халуун баяр хүргэж, бүх Хятадын шинжлэх ухаан техникийн ажилтнуудад эрхэм дээд хүндэтгэл үзүүлэн, халуун мэндчилгээ дэвшүүлж, Хятадын шинжлэх ухаан техникийн ажил төрөлд оролцон дэмжсэн гадаадын мэргэжилтнүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
2016 оны шинжлэх ухаан техникийн үндэсний шагнал нийтдээ 279 төслийг хамарч, шинжлэх ухаан техникийн 7 мэргэжилтэн, олон улсын нэг байгууллага шагнал хүртэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |