• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Албан тушаалтныг бүхнийг хяналт шалгалтад хамруулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-10 17:26:54
Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба 9-нд ХКН-ын Төв Хорооны Сахилга бат шалгах хороо, Хятадын Хяналт шалгалтын яамны албаны хүнийг хэвлэлийн бага хуралд оролцуулж, саяхан өндөрлөсөн 18 дахь сонгуулийн ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах хорооны 7-р бүгд хурлын ололт амжилтын талаар танилцуулжээ.

"Олон хүнийг гомдоосон ч 1 тэрбум 300 сая хүн ардын итгэлийг хөсөрдүүлэхгүй" гэж Төв хорооны сахилга бат шалгах хорооны албаны хүн мөн өдөр илэрхийлсэн байна. Энэ бол ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний 18 дахь сонгуулийн ХКН-ын төв хорооны сахилга бат шалгах хорооны 7-р бүгд хуралд хэлсэн үг бөгөөд энэ нь авилгалтай тэмцэх талаарх төв хорооны шийдвэр зоригийг харуулсан байна. 4 жилийн турш ХКН намаа чанд засах, намын хэв суртлын байгуулалтыг эрчимжүүлэн, авилгалтай тэмцэх эрч хүчээ эрчимжүүлэн илэрхий амжилтад хүрч, намын гишүүд, ард түмний сэтгэлд хүрсэн байна. ХКН-ын Төв хорооны Сахилга бат шалгах хорооны дэд нарийн бичгийн дарга Ү Юйлян хэлэхдээ,

"Хятадын статистикийн газраас намын хэв суртлын байгуулалтад ард олны сэтгэл ханамжтай байх эсэх талаар иргэдийн дунд хийлсэн санал асуулгын тоо баримтаас үзвэл, ХКН-ын 18-р их хурлаас өмнө ард олны намын хэв суртлын байгуулалт, авилгалтай тэмцэх ажилд сэтгэл ханамжтай байсан хэмжээ 75 хувь байсан бол 2013 онд 81 хувь, 2014 онд 88.4 хувь, 2015 онд 91.5 хувь, 2016 онд 92.9 хувь болон жилээс жилд нэмэгдсэн байна гэжээ.

ХКН-ын 18-р их хурлаас хойш, Төв хорооны сахилга бат шалгах хороо нийт төвөөс томилон удирдаж байгаа 240 боловсон хүчнийг шалгасан байна. Энэ нь ХКН-ын 17-р их хурлаас хойш шалгасан боловсон хүчнээс 3.6 дахин их болжээ.

Ийм нөхцөлд дараачийн шатанд Хятадын авилгатай тэмцэх ажил хэрхэн явагдах вэ гэдэг асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Саяхан Хятад улс үндэсний хянан шалгах тогтолцооны өөрчлөлтийн туршилтын цэг ажиллуулах төсөл боловсроуулж, Бээжин, Шаньши, Жэжян зэрэг газар туршилт хийх гэж байна. Ирээдүйд улс, муж, хот, сяны зэрэглэлийн хянан шалгах хороо байгуулна. Хянан шалгах яамны дэд сайд Шяо Пей хэлэхдээ, энэ бол Хятадын улс төрийн тогтолцооны томоохон өөрчлөлт юм гэжээ. Тэр хэлэхдээ,

"Бидний үндэсний хянан шалгах тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж байгаагийн гол зорилго бол авилгатай тэмцэх ажлыг нам төвлөрүүлэн нэгдсэн журмаар удирдахыг эрчимжүүлж, өдгөө Хянан шалгах байгууллага, авилгаас урьдчилан сэргийлэх газар, прокурорын байгууллагууд саланги байгаа эрх мэдлээ урвуулан ашиглахтай тэмцэх, албан тушаалтнуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэргийг багтаасан авилгатай тэмцэх эрх үүргийг нэгтгэж, туршилтын бүсэд шинэ хянан шалгах байгууллага байгуулна. Үүний зорилго бол бүх албан тушаалтныг хяналтад бүрэн хамруулахын төлөө юм" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе