• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нанометрийн техникийг ашигласан тарианы хор зэрэг техник дэлхийн тэргүүний эгнээнд байна

CRI       (GMT+08:00) 2017-01-10 17:34:49

9-нд Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн хүрээлэнгийн технологийн менежментийн газрын дарга Мей Шюйрүн: "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд манай улсын нанометрийн техникийг ашигласан тарианы хор зэрэг техник дэлхийн тэргүүний эгнээнд орж, ухаалаг хөдөө аж ахуйд ч чухал ахиц гаргах боломжтой болсон гэжээ.

Олон жилийн байгуулалт хөгжилтөөр манай орны хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техник түргэн хөгжиж, хөдөө аж ахуйн хөгжилд тулгуур үйлдэл үзүүлэх болж, 2015 онд хөдөө аж ахуйн техникийн хувь нэмрийн хэмжээ 56 хувьд хүрсэн байна. Хөдөө аж ахуйн генийн бүлгийн судалгаа, ган хавсаргад тэсвэртэй ургамлын шинэ соортыг бойжуулах, ногоон супер тутарга бойжуулах, шувууны томуугийн вакцин зохион бүтээх зэрэг техник дэлхийн тэргүүний эгнээнд орсон байна. Гэвч дэлхийн хэмжээнд авч үзэхэд манай улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн хөгжил цөөн хэд техникид тэргүүлэх байр эзэлж олон талаар дэлхийн түвшинтэй адил буюу хоцрогдож байна.

"13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд дэлхийн зэрэглэлийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан судалгааны төвийг 6-гаас дээш байгуулж, улсын зэрэглэлийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан судалгааны төв 30 гаруйг байгуулж, аж үйлдвэрийн хөгжлийн шаардлагад зохицсон техникийг чухал сэдвээр амжилтад хүрч, шинэ төрөл, шинэ техник, шинэ бүтээгдэхүүн дэлгэрүүлэх 500 гаруй төслийг хэрэгжүүлэн, цогцолбор техник үйлдвэрлэлийн 30 арга хэлбэрийг бүрдүүлж, аж үйлдвэрийн хөгжлийг боогдуулж байгаа байдлыг өөрчлөх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе