• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн эдийн засаг 2.7 хувиар нэмэгдэнэ

CRI       (GMT+08:00) 2017-01-11 16:13:43

Шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн цогц нэмэгдэх хэтийн төлөв сайжирч байгааг дагалдан энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2016 оныхоос дээшлэх болно. Гэвч эдийн засгийн цогцуудын бодлого, тогтворгүй байдал нэмэгдэх, мөн худалдааны ивээх үзэл зэрэг эрсдэл дэлхийн эдийн засгийн өсөлтөд заналхийлэх болно гэж Дэлхийн банкны 10-нд нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн "Дэлхийн эдийн засгийн бараалхалал тайлан"-нд харуулсан байна.

Уг тайланд: 2017 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувь, 2018 онд 2.9 хувьтай байх болно гэж төсөөлсөн нь аль аль нь Дэлхийн банкны ноднингийн 6-р сард төсөөлснөөс 0.1 нэгжээр бага байна.

Тайланд: 2016 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.3 хувь буюу 2008 онд банк санхүүгийн хямрал гарснаас хойш хамгийн бага хэмжээгээр өссөн гэжээ. Тайланд: Дэлхийн их хэмжээний бараа таваарын үнэ өсөхийг дагалдан шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн хэтийн төлөв сайжирч, энэ он ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой дэмжих болно гэжээ.

Тайланд: Шинэ тулгар хөгжиж байгаа болон хөгжиж байгаа орнуудын эдийн засаг энэ онд 4.2 хувиар өсөх хандлагатай байх ба дэлхийн эдийн засгийн өсөлтөд 1.6 нэгжээр хувь нэмэр оруулах болно гэжээ.

Хятадын эдийн засаг энэ онд 6.5 хувиар, ирэх онд 6.3 хувиар нэмэгдэх болно гэж уг тайлан төсөөлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе