• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 оны Хятадын хаврын баярын үндэстний концерт Казакстанд боллоо

CRI       (GMT+08:00) 2017-01-11 17:48:03

Орон нутгийн цагаар 1-р сарын 10-нд 2017 оны "баяр баясгалант хаврын баяр" Хятадын хаврын баярын үндэстний концерт Казакстаны нийслэл Астанад болсон байна.

Хятадаас Казакстанд суугаа элчин сайд Жан Ханьхуй: Энэ концертыг Хятад Казакстаны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулж байгаа бөгөөд Казакстаны ард түмэнд Хятадын Гуандүн мужийг танилцуулж, тэдний Гуандүн мужид айлчлахыг урьж байна гэжээ. Тэрээр: 2017 он бол Хятад Казакстаны харилцаанд чухал жил болох юм. Хоёр орны дээд давхаргын харилцан айлчлал болох бөгөөд Казакстанд "Хятадын жуулчлалын жил" арга хэмжээ зохиож, Хятадын тал Астанад болох Дэлхийн ЭКСПО-д идэвхтэй оролцох болно гэжээ.

Жан Ханьхуй: Энэ удаагийн концертоор Хятадын элчин сайдын яам анх удаагаа Гуандүн мужийн үндэстний дуу хөгжмийн чуулга болон Хятадын өмнөд нутгийн ардын дуу хөгжмийг Казакстаны ард түмэнд танилцуулах юм гэжээ.

Уг арга хэмжээнд оролцсон Казахстаны Соёл спортын яамны олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Суяанов Хятадын уран сайханчдад талархал дэвшүүлж, Казакстан тусгаар тогтносноос хойш Казахстан Хятадын хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа дээд түвшинд хөгжиж, тасралтгүй гүнзгийрч байна. Казакстан Хятадын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн үеэр Хятад улс цэцэглэн хөгжихийг хүсэж байна. Мөн Хятадын ард түмэн эе эвтэй аз жаргалтай байхыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе