• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад чухал ахиц гаргав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-12 17:10:36
12-нд Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны албаны хүн хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" стратегийн байгуулалтыг хэрэгжүүлснээс хойш, томоохон төслүүд, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, санхүүгийн дэмжлэг, иргэдийн харилцаа холбоо зэрэг салбарын ажлын ахиц, үр дүн төсөөллөөс илүү гарсан байна. 2016 оны эхний 11 сард, Хятадын аж ахуйн нэгж зам дагуу орнуудад нэг тэрбум гаруй ам.долларын татварын орлого бий болгож, 160 мянган хүнийг ажлын байртай болгосон байна.
 
Бүртгэлээс үзвэл, 2016 онд Хятад улс холбогдох улс орон, олон улсын байгууллагатай "Нэг бүс нэг зам" стратегийн хамтын ажиллагааны 40 гаруй гэрээ хэлэлцээр тохиролцсон бөгөөд 20 гаруй улс оронтой механизмын шинжтэй олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өрнүүлжээ. Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Жао Цэньшэнь танилцуулж хэлэхдээ, 2016 оны эхний 11 сард Хятадын "Нэг бүс нэг зам" дагуух орнуудтай хийсэн худалдааны хэмжээ 848 тэрбум гаруй ам.долларт хүрсэн нь мөн үеийн Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний дөрвөний нэгээс дээш хувийг эзэлж, Хятадын зам дагуу орнуудын шууд хөрөнгө оруулалт 13 тэрбум 400 сая ам долларт хүрсэн нь мөн үеийн Хятадын гадаад хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 8.3 хувийг эзэлсэн байна гэжээ.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе