• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 оны сар шинийн зорчигч тээврийн ажил эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-13 09:37:01

Энэ жилийн сар шинийн зорчигч тээврийн ажил 13-ны өдрөөс эхэллээ. Хятадад давхацсан тоогоор нийт 356 сая зорчигч төмөр замаар аялах төлөвтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.7 хувиар нэмэгдэх үзүүлэлт болно.

Сар шинийн зорчигч тээврийн хугацаанд Хятадын төмөр замынхан 3570.5 галт тэргийг хоёр чиглэлээр ажиллуулна. Сар шинийн баяраас өмнө 566 галт тэрэг ажиллуулахын 236 нь хурдны галт тэрэг юм. Баярын дараа 698 галт тэрэг ажиллуулахын 308 нь хурдны галт тэрэг болно. Үүний улмаас 2017 оны сар шинийн баяраар төмөр замын зорчигч тээврийн хүчин чадал баярын өмнө 7.5 хувь, баярын дараа 7.1 хувиар нэмэгдэнэ.

Зорчигчдод тус дөхөм үзүүлэхийн тулд Хятадын төмөр замын байгууллага ажилтан, тоног төхөөрөмж, зөөврийн хүчин чадал, үйлчилгээ зэрэг талаар шинэ бодлого хэрэгжүүлж байна. Жишээлбэл билет худалдах үйл явц, системийн чадавхыг улам сайжруулсан байна. Хятад даяар галт тэрэгний буудалд 10267 билет худалдах газар, 11233 автоматаар худалдах машин тавьсан байна. 12306 сайтын чадавхыг нэмэгдүүлж, билетийн 60 орчим хувийг онлайнаар худалдан авахад шалгалтын код ашиглах шаардлагагүй болжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе