• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Юүньшань шинжлэх ухаантадыг эргэн үзэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-16 16:57:41

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юүньшань 16-ны өглөө Ши Жиньпин дарга болон Төв хорооны нэрийн өмнөөс Ү Вэньжүнь, Ван Юүньжи нарт болон шинжлэх ухааны нийт ажилтнуудад цагаан сарын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Лю Юүньшань нэрт математикч, ШУА-ийн академич Ү Вэньжүний гэрт хүрэлцэн очиж, түүний бие болон амьдрал ахуйтай нь танилцаж, математикийн шинжлэх ухааны салбарт оруулсан үнэлж баршгүй их хувь нэмрийг үнэлсэн байна.

Тэрээр зөөгч пуужингийн мэргэжилтэн, Инженерийн академийн академич Ван Юүньжигийн гэрт хүрэлцэн очив. Ван Юүньжи сансар судлалын хөгжлийн талаар эргэцүүлэн ярьж, батлан хамгаалах технологийн шинэчлэл, залуу боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар санал бодлоо ярьсан байна. Лю Юүньшань ярихдаа, үе үеийн сансар судлаачдын хүчин чармайлтаар өдий амжилтад хүрсэн хийгээд нам болон ард иргэд та бүхнийгээ мартахгүй хэмээжээ.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе