|
|
||
15-нд Берн хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Швейцарийн Холбооны бүх гишүүдийн угтах ёслолд оролцсон байна.
Ши Жиньпин угтах ёслолд хэлсэн үгэндээ: Дорис Леутхард дарга болон холбооны гишүүд Хятадын төлөөлөгчдийг халуунаар угтан авч байгаа нь Швейцарийн холбооны засгийн газар Хятадтай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд хүндэтгэн үзэж байгааг харуулж байна. Би үүнд баярлаж байгаа бөгөөд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Хятад Швейцарь алс хол зайтай хэдий ч хоёр орны ард түмний хэлхээ холбоо, найрсаг харилцаа өнө олон жилийн түүхтэй юм. Хоёр орны ард түмэн харилцан бие биедээ найрсаг байдаг. Хятад улсын өнө эртний түүх, гайхамшигт соёлыг Швейцарийн ард түмэн их сонирхдог бөгөөд Швейцарь болон Швейцарийн өвөрмөц соёл нь Хятадын ард түмний аялж жуулчлах чухал газар болоод байна гэжээ.
Дорис Леутхард хэлэхдээ, Швейцарь бол Хятадын итгэлтэй түнш. Швейцарь Хятад хоёр 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр талын харилцаа тасралтгүй хөгжиж, амьжиргааны хүчээр бялхаж байна. Хоёр орон ноднин шинээр стратегийн түншийн харилцаа тогтоож, хоёр талын харилцааг түүхийн хамгийн дээд түвшинд хүргэсэн. Ши Жиньпин даргын энэ айлчлал Швейцарь Хятадын харилцааг цаашид хөгжүүлэх болно. Хятадын талтай "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, байгаль орчны хамгаалалт, усны эх баялгийг хамгаалах зэрэг салбар дахь хамтын ажиллагааг хайн хэлэлцэж, хөгжүүлэн, НҮБ зэрэг олон талт байгууллагын хүрээнд хэлхээ холбоо зөвшилцлөө эрчимжүүлэхэд Швейцарь улс бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |