|
|
||
Хятадын Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Хуан Сүнпин саяхан болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, 2016 онд Хятад, Оросын худалдааны нийт хэмжээ 459 тэрбум 150 сая юань хүрч, 8.7 хувиар нэмэгджээ. Хятадын худалдааны ашигтай баланс 33 тэрбум 490 сая юаньд хүрч 2.5 дахин ихэссэн байна.
Хуан Сүнпин: 2016 онд Хятад, Оросын хоёр талын худалдааны нийт хэмжээ 459 тэрбум 150 сая юаньд хүрч, 8.7 хувиар нэмэгджээ. Үүний дунд Хятадын экспорт 246 тэрбум 320 сая юань хүрч 14.1 хувиар нэмэгджээ. Харин Хятадын импорт 212 тэрбум 830 сая юань хүрч 3.1 хувиар нэмэгдаж, худалдааны ашигтай баланс 33 тэрбум 490 сая юань болсон байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятад, Орос хоёр орны төрийн тэргүүн нарын удирдлага дор Хятад, Оросын бүх талын стратегийн түншийн харилцаа тасралтгүй гүнзгийрч, хоёр орон улс төрийн талаар дээд хэмжээнд харилцан итгэлцэж, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин, хүмүүнлэгийн солилцоо нягтарсан байна. Одоо Хятад, Оросын харилцаа түүхийн хамгийн сайн үедээ байж, хоёр орон торгоны замын эдийн засгийн бүс, Европ, Азийн эдийн засгийн холбоо гэсэн хоёр хөгжлийг стратегийг уялдуулан "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил" байгуулахыг ахиулж, хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, хамтын ажиллагааны нөөц асар их бөгөөд хэтийн төлөв нь өргөн уудам болсон байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |