|
|
||
Монгол Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт 1-р сарын 16-нд МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-д боллоо. Тус уулзалтыг МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хятадын "Маомин этилен үйлдвэрлэлийн групп" хамтран зохион байгуулсан юм. Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д. Ганбат Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн, Хятад Оросын Энх тайван найрамдлын хорооны дарга Лян Юйши нар хоёр талын уулзалт хийж, "Нэг бүс нэг зам" төслийг "Талын зам" санаачилгатай уялдуулах хүрээнд хоёр оны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтад Монгол Хятад хоёр орны засгийн газрын албаны хүн, бизнес эрхлэгч зэрэг 100 орчим хүн оролцжээ.
МУ-аас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Ганхуяг
Монголын Зам тээврийн хөгжлийн сайд Д. Ганбат: Монгол улсын зам тээврийн хөгжлийн яам 2017 оныг бүтээн байгуулалтын жил болгож, боломж бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Хятадын хөрөнгө оруулагч бизнесменүүдтэй яриа хэлэлцээ өрнүүлэхэд таатай байна гэлээ. Тэрээр мөн, энэ уулзалт 2017 оны хамгийн анхны бөгөөд томоохон ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа бөгөөд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ эхлэлийн бэлгэдэл боллоо гэж ярьсан юм.
Монголын Зам тээврийн хөгжлийн сайд Д. Ганбат
Монгол Хятадын хөрөнгө оруулалтын уулзалтыг зохион байгуулагч тал, Хятадын "Маомин этилен үйлдвэрлэлийн групп" ХК-ын ерөнхий захирал Хуан Жи өөрийн санаачилсан "3+2" төслийн талаар танилцуулаа. "3+2" төслийн 3 гэдэг нь Хятад, Монгол, Орос гурван орныг холбосон "Торгоны зам" болон "Талын зам" -ыг уялдуулж, Монгол Оросын хилийн Алтанбулаг боомтоос Хятад Монголын хилийн Мандал боомт хүртэлх өндөр хурдны төмөр зам, хурдны авто зам, цахилгаан, ус, холбооны шугам бүхий 1000 км-ын гурван зэрэгцээ зам, 2 гэдэг нь Алтанбулаг болон Гашуунсухайт эдийн засгийн чөлөөт бүсийг хэлж байгаа ажээ. Тус төсөл хэрэгжсэнээр "Хятад Монголын эдийн засаг соёлын дунд хонгил" бүрдэх юм байна.
Хятад Оросын Энх тайван найрамдлын хорооны дарга Лян Юйши
"Торгоны замын ач холбогдол" хурлын салбар хуралдаан болох Монгол Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-д 1-р сарын 16, 17 хоёр өдөр зохиогдоно.
Хятадын "Маомин этилен үйлдвэрлэлийн групп" ХК-ын ерөнхий захирал Хуан Жи
МУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ы хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц. Сүрэнжав
\Болор, Алтаннавч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |