• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Украйны ерөнхийлөгч Порошенкотой уулзав

CRI       (GMT+08:00) 2017-01-17 20:48:09

17-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Давост Украйны ерөнхийлөгч Петро Порошенкотой уулзав.

Ши Жиньпин, дипломат харилцаа тогтоосноос хойших 25 жилд хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх зарчмаар хамтын ажиллагаа өрнүүлж, баялаг ололт амжилтад хүрлээ. Хятадын тал Хятад Украйны харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Украйнтай улс төрийн итгэлцлээ бэхжүүлэн, хоёр орны засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам хоорондын харилцаагаа нягтшуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, боловсрол, соёл, эрүүл мэнд, спорт, аялал жуулчлал зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг, түүнчлэн НҮБ зэрэг олон талт механизм дэх яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа чангатгаж, хоёр орны харилцаа тасралтгүй шинэ ахицад хүрэхийг урагшлуулахад бэлэн байна гэв.

Ши Жиньпин, Украйн нийгмийн тогтвортой байдлаа болон эдийн засгийн хөгжлөө хадгалахыг бид чин сэтгэлээсээ хүсэж байгаа бөгөөд хямралыг улс төрөөр зохицуулахыг урагшлуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж онцлов.

Петро Порошенко, Украйн Хятадын харилцаа маш чухал. Украйны тал Хятадын талын хамт хичээн зүтгэж, хоёр орны улс төр, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх болно. Ложистик, боомтын гарам, хөдөө аж ахуй, ган, машин механикийн үйлдвэрлэл зэрэг салбарт хоёр тал хамтын ажиллагааны боломж ихтэй байна, Хятад улсын компани нэгж Украйн дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Украйны тал дэмжинэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе