|
|
||
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд хурал хуралдуулж, боловсрол, шинжлэх ухаан, технологи, соёл, эрүүл мэнд, спортын зүтгэлтэн, анхан шатны ард иргэдийн төлөөлөгчдийн "засгийн газрын ажлын тайлан"-ын талаарх санал санаачилгыг сонссон байна.
Хурлын үеэр, 8 төлөөлөгч өөр өөрийн ажлын салбарынхаа засгийн газрын ажлын тайланг хэрэгжүүлсэн талаарх үзэл бодлоо ярьсан байна. Ли Кэчян анхааралтай сонссоны дараа, тэдний санал санаачилгад хариулт өгчээ. Тэрээр: Засгийн газрын ажлын тайлангийн зорилго бол ард иргэдийг сайн сайхан амьдруулахын төлөө юм. Иймээс ард иргэдийн санал санаачилгын дагуу, тэдний хүслийг ойлгох шаардлагатай. Түүнчлэн төв хорооны эдийн засгийн ажлын хурлын байршуулалтыг бүх талаар хэрэгжүүлж, эдийн засаг, нийгмийн зохицонгуй хөгжилд тус дөхөм үзүүлэн, ард иргэдийн хүсэл шаардлагыг улам илүү хангаж, тэдний анхаарч буй асуудлыг зохицуулах хэрэгтэй юм гэж онцолжээ.
Ли Кэчян: Инновацид тулгуурласан хөгжлийн стратегийг үргэлжлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухаан, боловсрол нь улс орны ирээдүйг дайчилдаг, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгааны бие даасан бодлого, арга хэмжээг цаашид өргөтгөн, бодлого, санхүүгийн дэмжлэгээ нэмэгдүүлж, анхан шатны судлаачдын судалгаа хийхийг урамшуулах хэрэгтэй гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |