|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ: 17-нд Давост Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн дэд ерөнхийлөгч Байдентай уулзжээ.
Ши Жиньпин Байденаар дамжуулж, ерөнхийлөгч Обамад сайн сайхныг ерөөсөн бөгөөд Хятад, Америкийн харилцаа, хоёр орны ард түмэн хоорондын ойлголцол, найрамдлын төлөө гаргасан Байдены хувь нэмрийг нааштай үнэлсэн байна. Ши Жиньпин: Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон 38 жилийн турш, хоёр орны харилцаа ерөнхийдөө урагш хөгжсөн байна. Ялангуяа 3 жилийн өмнө миний бие ерөнхийлөгч Обаматай Хятад, Америкийн шинэ хэлбэрийн их гүрний харилцаа тогтоох хамтын ойлголтод хүрсний дараа хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Америкийн харилцаа зөв чиглэлээр хөгжсөн бөгөөд чухал ололт амжилтад хүрсэн юм. Хоёр орны хоёр талын худалдаа, хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээ, хүмүүсийн харилцаа түүхэн шинэ түвшинд хүрсэн байна гэжээ.
Байден юуны өмнө, саяхан Ши Жиньпин дарга Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ёслолд маш чухал лекц уншсанд баяр хүргээд ерөнхийлөгч Обамагийн Ши Жиньпин даргад хүргэсэн мэндчилгээг дамжуулж, Ши Жиньпиний Америк, Хятадын харилцааны хөгжилд оруулсан нааштай хүчин чармайлтад баярлаж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр хэлэхдээ, Америк Хятадын харилцаа бол маш чухал хоёр талын харилцаа болох юм. 21-р зуунд Америк Хятадын өсөлт хөгжил нь дэлхий дахинд маш чухал юм. Америк Хятад хоёр орон итгэлцлээ улмаар гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөхийг Америк хүсэж байна гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |