|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 17-д Швейцарын Давост Дэлхийн эдийн засгийн форумын 2017 оны хурлын нээлтэд оролцож, чухал илтгэл тавив. Энэ нь Хятад улсын улсын дарга анх удаа Дэлхийн эдийн засгийн форумын оны хуралд оролцож байгаа болно.
Тэрбээр илтгэлдээ, дэлхий нийтэд саад бэрхшээл болж байгаа асуудлуудыг хялбархнаар эдийн засгийн глобалчлалд хамааруулж болохгүй, ингэх нь зохисгүй бөгөөд асуудлыг зохицуулахад ч нэмэргүй. Бид эдийн засгийн глобалчлалд зохицохын зэрэгцээ сайтар удирдан дагуулж, эдийн засгийн глобалчлалын сөрөг нөлөөг арилган, түүнийг улс орон нэгбүрд, үндэстэн нэгбүрд улам сайтар хүртээх хэрэгтэй.
Бид санаачилгатай үйл ажиллагаа авч, хэм хэмжээтэй удирдаж, эдийн засгийн глобалчлалын эерэг үр дагаврыг илүү олон гаргаж, эдийн засгийн глобалчлалын үйл явцын дахин тэнцвэржилтийг биелүүлэх ёстой. Бид үр ашгийг чухалчилж, шударга байдлыг эрхэмлэн, адил бус улс орон, адил бус давхарга, адил бус хүн зонд эдийн засгийн глобалчлалын сайн талыг хамтад нь эдлүүлэх ёстой гэж онцлов.
Тэрбээр илтгэлдээ, энэ оны 5-р сард Хятад улс Бээжин хотод "Нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны их төлөвлөгөөг хамтаар зөвшилцөн, хамтдаа хамтын ажиллагааны индэр байгуулж, хамтын ажиллагааны үр бүтээлийг хамтдаа хуваалцан, өнөөгийн дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт нүүрлэсэн асуудлыг зохицуулахын төлөө арга зам сүвэгчилж, уялдаа холбоотой хөгжлийг биелүүлэхэд шинэ эрч хүч нэмэрлэн, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаар улс орнуудын ард түмэнд нэн сайн ашиг тус бүтээх болно гэж мэдэгдэв.
Тэрбээр илтгэлдээ, Хятад улсын хөгжил бол дэлхий нийтийн хувьд боломж юм. Хятад улс бол эдийн засгийн глобалчлалын ашиг тусыг хүртэгч, нэн түүнчлэн хувь нэмэр оруулагч нь юм. Хятад улсын эдийн засгийн эрчимтэй өсөлт дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, өсөлт нэмэгдэлд асар их түлхэц болсоор ирэв. Хятад улс болон маш олон улс орнууд хоорондын уялдаа холбоотой хөгжил дэлхийн эдийн засгийн хөгжлийг илүү тэнцвэртэй болгов. Хятад улсын ядуурлыг бууруулах ажил үйлс асар их ололт амжилт хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийг илүү багтаамжтай болгов. Хятад улсын өөрчлөлт шинэчлэлтийн бодлого үргэлжлэн урагш ахиж, нээлттэй дэлхийн эдийн засаг болгоход чухал хөдөлгөх хүч олгосон гэж онцоллоо.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |