• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71-р чуулганы дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-19 10:05:43

18-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Женевийн Үндэстнүүдийн ордонд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71-р чуулганы дарга Питер Томсон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нартай уулзаж Хятад улс олон талт хамтын хөгжлийн замаар замнаж, НҮБ-ын үндсэн зорилго, зарчмыг хамгаалж, НҮБ-ын дэлхийн энх тайвныг хамгаалан, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэх талаар гүйцэтгэх үүрэг хариуцлагыг дэмжинэ гэдгээ онцоллоо.

Ши Жиньпин: НҮБ бол хамгийн нийтэч, төлөөлөх, нэр хүнд бүхий засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм. Иймээс дэлхийн засаглалд чухал үүрэг гүйцэтгэх шаардлагатай. Өнөөгийн нөхцөл байдал, НҮБ-ын үүрэг хариуцлагыг сулруулах биш харин нэмэгдүүлэх шаардлагатай. Олон улсын чанартай олон төрлийн заналхийлэл, өрсөлдөөн сорилтын өмнө, олон талт хөгжлийн замаар замнахыг баримтлах ёстой. Хятад улс бол НҮБ-ын дүрэмд хамгийн анх гарын үсэг зурсан орон, НҮБ-ын үйлсийг үргэлжлэн дэмжиж, НҮБ-ын эрс шийдэмгий хамтын ажиллагааны түнш байх болно гэж онцолжээ.  

Питер Томсон, Антонио Гутерриш нар: Ши Жиньпин дарга өчигдөр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын хурлын үеэр Хятадын засгийн газар олон талт хөгжлийн замыг баримтална гэдгээ дахин нотлоод олон улсын хамтын нийгэмлэгээс өндөр үнэлгээ авлаа. Энэ нь НҮБ болон олон талт үйл хэргийн чухал баталгаа юм. Өнөөгийн дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтуудыг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүдтэй хамтран нүүр тулах шаардлагатай. Урт хугацааны турш, Хятад улс цаг уурын өөрчлөлт, ядуурлаас бууруулах, тогтвортой хөгжил, дипломат харилцаа, энхийг сахиулах зэрэг салбарт чухал удирдах үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсийг Хятад улстай хамт хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын аугаа их хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд НҮБ бэлэн байна гэжээ.

Уулзалтын дараа, Антонио Гутерриш Ши Жиньпин даргад ерөнхий сайд агсан Жөү Эньлайн 1954 онд төлөөлөгчид дагуулан Женевийн хуралд оролцож байсан эрхэм нандин түүхийн бичиг материал болон 1945 онд улс орнуудтай "НҮБ-ын дүрэм"-д гарын үсэг зурсан эх хуулбарыг бэлэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе