• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин ДЭМБ-д айлчлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-01-19 10:23:35

18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Женевт ДЭМБ-д айлчилж, ерөнхий захирал хатагтай Маргарет Чантай уулзав.

Ши Жиньпин, эрүүл мэндийн асуудал нь дэлхийн чанартай өрсөлдөөн сорилт юм. Дэлхийн эрүүл мэндийн үйлсийг ахиулах нь 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. Өдгөө, Хятад улс эрүүл мэнд Хятад орны бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулж, нийт иргэдээрээ эрүүл мэнд байх нь Хятад улсын "хоёр зуун жил"-ийн хөгжлийн зорилтоо биелүүлэх тэмцлийн үндэс суурь юм. Олон нийтийн эрүүл мэнд үгүй бол чинээлэг амьдрал байж чадахгүй. Хятад улс эрүүл мэндийн ажил үйлсийг хөгжлийн тэргүүлэх байранд тавьсаар ирсэн. Бид дэлхийд хамгийн өргөн цар хэмжээтэй эрүүл мэндийн баталгааны сүлжээ байгуулж, "Эрүүл мэнд Хятад орон 2030 хөтөлбөр" гаргав. Эрүүл мэнд Хятадын бүтээн байгуулалтад улам их мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг ДЭМБ-д хүсэж байна гэв.



Маргарет Чан, ДЭМБ байгуулагдсан 70 жилийн ойн үеэр Ши Жиньпин дарга айлчилж байгаад баяр талархал илэрхийлж байна. Хятад улс ДЭМБ-ын үүсгэн байгуулагчийн нэг юм. Урт хугацааны турш Хятад улс дэлхийн эрүүл мэндийн үйлс, ДЭМБ-ын ажилд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм. ДЭМБ нэг Хятад улсын бодлогыг хэлбэрэлтгүй баримталж, Хятадын нийт иргэдийн эрүүл мэндийн төлөвлөгөөг сайшааж буй бөгөөд эрүүл мэнд эмчилгээний өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг үргэлжлэн дэмжинэ. Дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал, эрүүл мэндийг нөхөн сэргээх салбарт Хятадын удирдах хүчин чадавхыг ДЭМБ сайшааж буй бөгөөд Хятад улстай "нэг бүс нэг зам"-ын хүрээнд хамтран ажиллаж, зам дагуу орнуудын эрүүл мэндийн түвшнийг дээшлүүлэхэд бэлэн байна гэв.

Уулзалтын дараа, Ши Жиньпин, Маргарет Чан нар "БНХАУ-ын засгийн газар болон ДЭМБ-ын "нэг бүс нэг зам" эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны ойлголцлын меморандум"-д гарын үсэг зурах ёслолд оролцов. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе