|
|
||
Монгол улсад оршин амьдарч байгаа Хятадын харьяат иргэд 1-р сарын 18-ны өдөр арга хэмжээ зохиож, ирж буй тахиа жилийн сар шинээ угтан тэмдэлэв. Хятадын уламжлалт Хаврын баяр буюу цагаан сар энэ сард тохиож 27-ны өдөр битүүлж, 28-ны өдөр шинэлнэ. Маргааш буюу 20-ны өдөр бол галын бурхнаа тахих өдөр юм. Хятадын ард түмэн битүүний өдөр монголчуудтай нэгэн адил гэр бүлээрээ битүү хоол – банш идэж, шинийн нэгэнд аав ээж, ах дүүстэйгээ золгодог. Билгийн улирлын 12-р сарын 23-нд галын бурхнаа тахиж, гал түлэн идээ будааны дээжээ өргөдөг ёс заншилтай юм.
Монгол улсад амьдарч байгаа хятад иргэдийн "Хүшэн" үйлчилгээний төв, Хятад-Монголын Найрамдал сургууль, Монгол улсад оршин амьдарч байгаа Хятадын харьяат иргэдийн холбоо, Хятадын харьяат, хятад иргэдийн Эмэгтэйчүүд хүүхдийн холбоо, Хүсэл сэтгэлийн элч нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээг Монгол улсад оршин амьдарч байгаа Хятадын харьяат иргэдийн холбооны тэргүүн Бай Шуанжань нээж, БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин баярын үг хэлсэн байна. Гайхамшигт сайхан урлагийн тоглолтыг хүмүүс алга ташин хүлээн авч, мөн азын сугалаагаар бэлэг авсан азтануудад баяр хүргэж байлаа. Азын сугалааны бүх бэлгийг Хятадын Элчин сайдын яамны санхүүгийн тусламжаар авсан байна.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |