• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга илтгэл тавьжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-19 09:09:46

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 18-ны өдөр Женев дэх үндэстнүүдийн ордонд "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа судалж байгуулах нь" сэдэвт дээд хэмжээний бага хуралд оролцож, "Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамт байгуулъя" сэдвээр илтгэл тавьж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлалыг бүх талаас нь гүнзгий тодорхойлсон бөгөөд энэ аугаа их үйлсийн  хөгжлийг хамт ахиулж, яриа зөвшилцөл, хамтдаа байгуулж хуваалцах, хамтран ажиллаж хамтаар ашиг олох, байнга хэлхээ холбоотой байж туршлагаа солилцох, ногоон хөгжлийг эрхэмлэх зэргийг баримталж, энх тайван, аюулгүй, хамтдаа хөгжсөн, нээлттэй, багтаамжтай, цэвэр үзэсгэлэнт дэлхий ертөнцийг байгуулахыг санаачилсан байна.

Орон нутгийн цагаар 18-нд, Ши Жиньпин дарга НҮБ-ын ерөнхий ассамблейн 71-р чуулганы дарга Питер Томсен болон, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нарын хамт үндэстнүүдийн ордны хурлын танхимд очиход хүмүүс нижгэнэсэн халуун алга ташилтаар угтан авчээ.

Ши Жиньпин илтгэлдээ, Хятад улс хэзээд үндэсний бүрэн эрхийн шударга тэгш байдлыг баримталж, улс орнуудын бүрэн эрх, хөгжлийн боломж, дүрэм тогтоолын шударга голч байдлыг ахиулж ажиллах болно гэжээ. Тэрээр: 

 "Тэнгис далай мэт уужуу багтаамжтай байцгаая". Нээлттэй, багтаамжтай үзэл баримтлал нь Женевийн олон талт дипломат харилцааны индрийг бүрдүүлсэн юм. Бид олон улсын харилцаан дахь ардчиллыг ахиулж, "ганцаар эзэрхэх" буюу "цөөн хэдэн орон эзэрхэх" байдлыг эцэслүүлэх хэрэгтэй. Даян дэлхийн хувь заяаг нийт улс орнууд эзэн мэдэж, олон улсын дүрэм журмыг улс орнууд хамт шийдэж, даяарчилсан үйл хэргийг улс орнууд хамт зохицуулж, хөгжлийн ололт амжилтыг улс орнууд хамт хуваалцах ёстой" гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Олон улсын хамтын нийгэмлэг түншийн харилцаа, аюулгүйн байдал, эдийн засгийн хөгжил, соёлын солилцоо, экологийн байгуулалт зэрэг талаар хүчин чармайлт гаргах ёстой гэжээ. Тэрээр:   \Бичлэг 2\

Яриа хэлцэл зөвшилцлийг баримталж, энх тайван дэлхийн ертөнцийг байгуулах хэрэгтэй. Хамт байгуулж үр өгөөжийг нь хамтдаа хүртэхийг баримталж, аюулгүй дэлхий ертөнцийг байгуулах хэрэгтэй. Хамтран ажиллаж, хамтдаа ашиглахыг баримталж, хамтдаа цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулах хэрэгтэй. Солилцоо хийж харилцан туршлага солилцон нээлттэй дэлхий ертөнцийг байгуулах хэрэгтэй. Ногоон хөгжил, нүүрстөрөгч бага ялгаруулахыг баримталж, цэвэр цэмцгэр дэлхий ертөнц байгуулах хэрэгтэй гэжээ.

Үүнээс гадна, Ши Жиньпин дарга Хятадын бодлогын "өөрчлөгдөхгүй" дөрвөн шийдвэр зоригийг тодорхойлон өгүүлсэн байна. Тэрээр хэлэхдээ, 

Хятадын бодлого чиглэлийг олон хүн анхаарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг ч ярилцаж байна. Энд би тодорхой хариулт өгөхийг хичээж байна. Нэгдүгээрт, Дэлхийн энх тайвныг хамгаалах гэсэн Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй. Хоёрдугаарт, Хамтын хөгжихөд тус дөхөм үзүүлэх Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй. Гуравдугаарт, Түншийн харилцаа байгуулах гэсэн Хятад улсын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй. Дөрөвдүгээрт, Олон талт үзлийг дэмжих Хятадын шийдвэр зориг өөрчлөгдөхгүй юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: Хятад улс бол НҮБ-ыг үндэслэгч гишүүн орон, сүүлийн жилүүдэд Ираны цөмийн асуудал, Сирийн асуудал зэрэг халуун цэгийн асуудлаарх яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож, улс төрийн аргаар зохицуулахад Хятадын хувь нэмэрийг оруулсан байна. Хятад улс цаашид ч  НҮБ-ын олон улсын үйл хэрэгт голлох нөлөө үзүүлэхийг үргэлжлэн хамгаалж, ахиулах болно гэжээ. Тэрээр: 

Хятад улс НҮБ-аар гол болгосон олон улсын системийг эрс хамгаалж, НҮБ-ын дүрмийн зорилт зарчмаар гол болгосон олон улсын харилцаааны үндсэн хэм хэмжээг эрс хамгаалж , НҮБ-ын нэр хүнд, байр суурийг эрс хамгаалан, НҮБ-ын олон улсын үйл хэргийн явц дахь гол үүргийг эрс хамгаална. Хятад-НҮБ-ын энх тайван хөгжлийн сан албан ёсоор ашиглалтад орлоо. Хятад улс хөрөнгө мөнгийг нэн тэргүүнд Женев дэх олон улсын холбогдох байгууллагын дэвшүүлсэн энх тайван хөгжлийн төсөлд зарцуулах болно. Хятадын тогтвортой хөгжлийг дагалдан, Хятадын олон талт үзлийг дэмжих эрч хүч улам бүр нэмэгдэх болно гэжээ.

Ши Жиньпин дарга илтгэл тавихад танхимд халуун алга ташилт нижигнэж байлаа.

Хурлын дараа Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юань Хятад улсаас  НҮБ-ын Женевийн төв байранд бэлэг өгөх ёслолд оролцлоо. Ши Жиньпин, Гутерриш нар ёслолын торгыг сөхөж, тууз хайчиллаа. Ши Жиньпин хэлэхдээ, "бадралт төрийн баясгалант аялгуу" сэдэвт хээ угалзанд тогос, мандарваа цэцэг, замбага цэцэг, энх тайвны тагтаа зэргээс бүрджээ. Эдгээр нь Хятадын уламжлалт соёлд энх тунх, хөгжил дэвшлийг илэрхийлж, Хятадын соёлын утга учрыг харуулж, сайн сайхныг бэлгэддэг юм. НҮБ дэлхийн энх тайван хөгжлийг ахиулж, олон улсын шударга ёсыг хамгаалан, олон улсын хамтын хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг Хятад улс хүсэж байна. Хятад улс дэлхийн улс түмэнтэй хамт хүн төрөлхтний улам сайн сайхан ирээдүйн төлөө хичээн зүтгэх болно гэжээ. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе