|
|
||
Тоо баримтын дагуу, өнгөрсөн оны 11-р сараас хойш Хятад улс Америкийн төрийн бондыг эзэмших хэмжээгээ 66 тэрбум 400 сая ам.доллараар багасгаж, 1 их наяд 49 тэрбум 3 сая ам.доллар болгосон байна. Харин Япон Америкийн төрийн бонд эзэмших хэмжээгээ 23 тэрбум 300 сая ам.доллараар багасгаж, 1 их наяд 108 тэрбум 600 сая ам.доллар болгосон боловч мөн л Америкийн төрийн бондыг хамгийн их эзэмшигч орон хэвээр байлаа. Түүнчлэн өнгөрсөн оны 11-р сарын эцсийн байдлаар, Америкийн нийт 5 их наяд 944 тэрбум 300 сая ам.долларын төрийн бондыг гадаад орон эзэмшсэн нь өнгөрсөн оны 10-р сарын эцсийн 6 их наяд 40 тэрбум 400 сая ам.доллараас багассан байна.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |