• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайваний тухай байр сууриа илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-20 17:57:31

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин 20-ны өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Тайваний эрх баригчид урилгыг хүлээн авч "Албаны талын төлөөлөгч " хэмээх хүмүүсээ Америкт томилон, Америкийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцууллаа гэж Тайваний зарим хүчин хөөрөгдсөөр байна. Үүний зорилго бол боломжийг ашиглан, Хятад Америкийн харилцааг харшлан эвдлэхийн төлөө юм. Хятад улс эрс эсэргүүцэх байр сууриа олон удаа илэрхийлсэн гэжээ.

Америк зөвхөн олон улс орнуудаас Америкт суугаа элчин сайдыг урьж, Америкийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцуулна. Бусад улс орон, бүс нутгийнхан төлөөлөгч томилон Америкт ирэхийг урихгүй бөгөөд сайшаахгүй гэж Америкийн засгийн газар олон удаа тодорхойлж байсан юм гэж Хуа Чүнь-Ин хэлэв. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе