|
|
||
Энэ онд Бээжин хот агаар мандлын бохирдлыг бүх талаар засах талаар эрчтэй ажиллаж, РМ 2.5-ын нягтацыг шоо метр бүрт 60 микро грамм хүртэл бууруулахаар ажиллаж байна. Авах арга хэмжээнд хөдөө нутгийн нүүрс түлдэг байдлыг өөрчлөх ажил чухал агуулгын нэг болсон байна. Энэ онд 700 тосгон нүүрс түлдэг байдлыг өөрчилж, байгалийн хий, цахилгаан зэрэг цэвэр эрчим хүчээр орлуулах болно. Зөвхөн энэ төслөөр нүүрсний хэрэглээг 600 мянган тонноор багасгах юм. Жилийн сүүлч болтол Бээжин хотын төвийн 6 дүүрэг, Өмнөд хэсгийн Фан Шань, Тун Жоу, Да Шин зэрэг тэгш тал газрын дүүргийн иргэд нүүрс түлэхээ болих болно.
Да Шин дүүргийн Бэй Зан суурины тосгонуудад нүүрсийг байгалийн хийгээр орлуулах төсөл хэрэгжүүлж, байгалийн хийн хоолойг газар дор булжээ. Гэвч түүний ойролцоох Пи Гежуан тосгоны 370 айл энэ өвөл нүүрс түлсээр байгаа аж. Ирэх жилийн өвөл гэхэд тэд бүгд байгалийн хий түлдэг болох юм.
/Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |