• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 онд Хятадын ДНБ 6.7 хувиар өслөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-20 17:12:00

Хятадын үндэсний статистикийн газрын 20-нд нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 2016 онд Хятадын ДНБ 6.7 хувиар өсөж, 13-р таван жилийн төлөвлөгөөний сайн сайхан эхлэл тавилаа. Дараачийн шатанд Хятад улс бодит цогцтой эдийн засгийг цаашид эрчимжүүлэх болно.

Анхан шатны тооцоогоор, 2016 оны Хятадын ДНБ 744 триллион 127 тэрбум юаньд хүрч, харьцуулж болох үнээр тооцоолбол түрүү жилээсээ 6.7 хувиар нэмэгдэж, үүнд 4-р улиралд 6.8 хувь, эхний гурван улиралд 6.7 хувиар өсөн нэмэгджээ. Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дэд дарга бөгөөд Үндэсний статистикийн газрын дарга Нин Жижэ хэлэхдээ,

2016 онд гадаад дотоодын эдийн засгийн ээдрээтэй нөхцөлд Ши Жиньпин төвтэй намын төв хорооны удирдлага дор, эдийн засаг, улс төр, нийгэм соёл, байгаль орчныг уялдуулан,чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, бүх талаар хуулийн засаглалтай болох, намаа бүх талаар чанга засах стратегийн ерөнхий байршуулалтын дагуу тогтвортойгоор урагшлах ерөнхий зарчмыг барьж, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг баримталж, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөөр гол болгож, ерөнхий эрэлт хэрэгцээг зохих хэмжээгээр өргөтгөж, эрсдэлийг зүй зохистой зохицуулж, нийгмийн сайн сайхан төсөөллийг хөтлөн удирдаж, улс ардын эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой урагшилж, сайн чиглэлээр хөгжиж, 13-р таван жилийн гарааг сайн нээлээ.

2016 онд юанийн зээл 12 триллион 650 тэрбум юаниар нэмэгдсэн нь 2015 оныхоос 925 тэрбум 700 сая юаниар нэмэгджээ. Хятадын өр улам их болно гэж хүмүүсийн сэтгэл түгшиж байгаад чиглүүлэн Нин Жиже хэлэхдээ, хөрөнгө мөнгийг зохих хэмжээгээр оруулах нь бодит эдийн засагт зайлшгүй шаардлагатай юм гэжээ.

Сүүлийн жилүүдэд Хятадын газар эдэлбэрийн зах зээлд үнэ ханш хөөрөгдөх үзэгдэл газар авч, Хятадын эдийн засаг бодит байдлаас гажлаа гэж гаднахын сэтгэл түгшиж байлаа. Нин Жиже эдгээр асуудалд чиглүүлэн хэлэхдээ, газар эдэлбэрийн зах зээлд хөөрөгдөх үзэгдэл ихэсвэл бодит эдийн засаг биш болно. Тэр албаны хүн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улс банк санхүүгийн бодит эдийн засагт үйлчлэх эрч хүчийг тасралтгүй нэмэгдүүлэн хангамжийн талын бүтцийн өөрчлөлт хийх зэрэг арга хэмжээ авч аж ахуйн нэгжийн үр ашгийг ихээр сайжруулсан байна. Энэ нь бодит эдийн засгийн байдал сайжирч байгааг харуулсан байна гэжээ. Нин Жиже хэлэхдээ, дараагаар бодит эдийн засгийг улам эрчимжүүлэх болно гэжээ.

Бид зах зээлийн хэт хэлбэлзлээс болж, эрсдэл бий болохоос сэргийлж, бодит эдийн засгийг эрчимжүүлэх болно. Бид бүтцэд тохируулалт хийх, өөрчлөлтийг ахиулах, нэмэгдлийн арга хэлбэрийг өөрчлөх зэргээр гуравдугаар аж үйлдвэрийг хөгжүүлж, үйлчилгээг аж үйлдвэр, хөдөө аж ахуйтай нягт уялдуулан, үйлчилгээг ардын амьдралтай нягт уялдуулан бодит эдийн засгийн хүчийг улам эрчимжүүлэх болно гэжээ.

2016 онд Хятадын юаний зээл 12 триллион 650 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 925 тэрбум 700 сая юаниар нэмэгджээ. Хятадын өрийн хэмжээ цаашид нэмэгдэж мэднэ гэж гадаадынхан сэтгэл түгшиж байгаад холбогдуулан Ин Жижэ хэлэхдээ, хөрөнгө мөнгийг зохих хэмжээнд чөлөөтэй байлгах нь бодит эдийн засагт шаардлагатай юм гэжээ. Тэрээр хэлэхдээ,

Макро байдлаас үзэхэд, 2016 оны аж ахуйн нэгжийн өрийн хэмжээ буурсан. Буурах хэмжээ нь их биш ч энэ нь сайн хандлага бөгөөд макро зээл болон хөшүүргийн хэмжээ буурсан нь ч маш тодорхой байгаа. Иймээс гадаадынхан үүнд санаа зовох шаардлага алга. Хятадын засгийн газрын өрийн хэмжээ дэлхий нийтийн хувьд бага гэдгийг олон улс хүлээн зөвшөөрч байгаа. Иймээс Хятадын өрийн асуудал одоогоор зүй зохистой хэмжээнд байгаа бөгөөд дэлхийн цар хүрээнд харьцангуй дунд түвшинд, нэлээд бага байна гэдгийг тодорхойлж болох юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе