• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дональд Трамп тангараг өргөн ерөнхийлөгчийн албан үүргээ хүлээн авлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-21 16:33:57

АНУ-ын нийслэл Вашингтоны Капитолд тангараг өргөх ёслолын ажиллагаа 20-нд болж, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ийнхүү албан ёсоор АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч боллоо.

Тангараг өргөх ёслолыг АНУ-ын дээд шүүхийн дарга Джон Робертс удирдаж ёслолын ажиллагаа эхлүүлсний дараа Дональд Трамп тангараг өргөлөө. Тангараг өргөсний дараа Дональд Трамп үг хэлэхдээ, өрсөлдөх үеийн амласан Америкийн эрх ашгийг тэргүүн байранд тавина гэдгээ дахин нотолсон байна.

Трамп энэ үеэр хэлэхдээ, миний удирдсан Америкийн засгийн газрын дурдсан худалдаа, татвар, цагаачлалын бодлого, дипломат харилцаа зэрэг нь Америкийн ажилчид болон гэр бүлийн ашиг сонирхлыг өөд нь татах зорилготой юм гэжээ.
Трамп мөн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан явдал бол Америкийн эгэл иргэдийн хамтын ялалт мөн гэж хэлсэн бөгөөд Вашингтоны улс төрийн багууд урт хугацаанд эгэл иргэдийг гадуурхан зовоож байсныг зэмлэжээ.

Мөн өдөр АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пенс ч албан ёсоор тангараг өргөн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа авсан байна.


\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе