|
|
||
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод жил бүр уламжлал болгон явуулдаг "Баясгалант цагаан сар"-Хятадын өдөрлөг арга хэмжээ 1-р сарын 21-нд Улаанбаатар хотын Олон Улсын цанын баазад баяр ёслолын байдалтай болж өнгөрлөө.
БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн захирал Ли Вэй, мөн МУЗХЖШ, БСШУСЯ зэрэг холбогдох салбарын албаны хүмүүс, ОХУ, Куба, Казакстан, Камбож зэрэг орноос МУ-д суугаа дипломат төлөөлөгчдийн газрын ажилтан, албан хаагчид болон олон зуун үзэгчид, энэ арга хэмжээнд оролцхоор зориуд хүрэлцэн ирсэн Хятадын Шаньдүн мужийн урлагийн чуулгын уран сайханчдын дуу бүжиг, ушу, циркийн үзүүлбэр, луу бүжиглүүлэх зэрэг үзүүлбэрийг үзэж, өнө эртний хятадын соёлтой танилцсан байна.
Энэ оны Хятадын уламжлалт хаврын баяр буюу цагаан сар энэ 1-р сард тохиож, 27-ны өдөр битүүлж, 28-ны өдөр сар шинээ угтах болно.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |