|
|
||
Шинээр найруулсан "Чингис Хаан" дуурийг 1-р сарын 21, 22-нд Улаанбаатар хотын Дуурь бүжгийн эрдмийн театрт амжилттай тавьж, үзэгчдийн мэлмий, сонорыг мялаав. Тус дуурийн хөгжмийг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав бүтээж, цомнолыг Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч П.Бадарч туурвиж, удирдаачаар Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа нар ажилласан байна.
Дуурийн жүжгээр Тэмүүжиний бага наснаас эхэлж, Монголын бүх овог аймгийг нэгтгэн, Их Монгол Улсыг байгуулж "Чингис хаан"-д өргөмжлөгдсөн хүртлэх амьдралыг харуулсан байна. Тайзны засал, жүжигчдийн хувцас маш сайхан байсан бөгөөд жүжигчдийн гайхамшигтай ур авьяас үзэгчдийн сэтгэлд хүрч, алга ташилт нижигнэж байлаа.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |