• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Лүдяньд ажиллав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-01-24 15:20:59

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 23-нд Юньнань мужийн Лүдяньд очиж, гамшгийн дараах сэргээн босголтын ажилтай танилцлаа. Цоо шинэ хотын байдалтай танилцаад Ли Кэчян: Ийм богино хугацаанд шинэ гэр орноо босгосон нь сэтгэлд таатай байна. Би Ши Жиньпин даргын өмнөөс мэндчилгээ дэвшүүлж байна гэлээ. 2014 онд Лүдяньд газар хөдөлсний дараа Ерөнхий сайд Ли Кэчян газар хөдөлсөн бүсэд ажиллаж, дараа нь хоёр ч удаа Төрийн зөвлөлийн байнгын хурлаар Лүдяний газар хөдлөлтийн дараа гамшгаас аврах, сэргээн босгох ажлыг хэлэлцсэн юм.

Хот орж ажиллаж буй тариачидын цалин хөлсийг хойшлуусан хэргийг цаг тухайд нь шийдэж байхыг Ли Кэчян хамт явж буй Төрийн зөвлөлийн албан тушаалтанд хандан онцоллоо.

Мөн өдөр Ли Кэчян ерөнхий сайд машинаар 1 цаг 30 минут явж, Үмэн уулын бүсийн Дачүн тосгонд очиж ажиллав. Эндхийн иргэд ядуу амьдралтай, гэр орны нөхцөл тааруухан, тэнд ердөө цөөн хүн ирдэг байна. Ли Кэчян иргэдэд цагаан сарын бэлэг өгч, ядуу тосгонд цагаан сарын уур амьсгал авчирлаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе